олон улсын нийтийн эрх зүй хичээлийн хөтөлбөр

2011 оны 11-р сарын 15 Нийтэлсэн Анхмаа

Монголын Үндэсний Дээд Сургууль

Олон улсын нийтийн эрх зүй

Баримт бичгийн дугаар

MNU-B-CP- 03

Дахин шинэчилсэн огноо

2011-09-12

Хичээлийн хөтөлбөр

Шинэчилсэн дугаар

0

Хуудас

1/53

олон улсын нийтийн эрх зүй хичээлийн хөтөлбөрийн бүтэц

I хэсэг. Олон улсын нийтийн эрх зүй хичээлийн тодорхойлолт

1.1 Олон улсын нийтийн эрх зүй хичээлийг судлах хэрэгцээ, шаардлага

1.2 Олон улсын нийтийн эрх зүй хичээлийн зорилго

1.3 Олон улсын нийтийн эрх зүй хичээлийн зорилт

1.4 Олон улсын нийтийн эрх зүй хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө, цаг хуваарилалт

II хэсэг. Олон улсын нийтийн эрх зүй хичээлийн агуулга

2.1 Нэгдүгээр бүлэг. УДИРТГАЛ

1. Олон улсын нийтийн эрх зүйн ойлголт мөн чанар

2.2 Хоёрдугаар бүлэг. ЕРӨНХИЙ АНГИ

2. Олон улсын нийтийн эрх зүйн эх сурвалж, үндсэн зарчим, субъект

3. Олон улсын нийтийн эрх зүйн хариуцлага

2.3 Гуравдугаар бүлэг. ТУСГАЙ АНГИ

4. Олон улсын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх арга зам болон олон улсын гэрээний эрх зүй

5. Олон улсын байгууллагын эрх зүй

6. Гадаад харилцааны эрх зүй

7. Хүний эрх

8. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй

9. Олон улсын эрүүгийн эрх зүй

10. Олон улсын эдийн засгийн эрх зүй

11. Олон улсын аюулгүй байдлын эрх зүй

12. Олон улсын далайн эрх зүй

13. Олон улсын агаарын эрх зүй

14. Арктик, антарктикийн эрх зүйн байдал

15. Олон улсын сансрын эрх зүй

16. Хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын эрх зүй

III хэсэг. Олон улсын нийтийн эрх зүй хичээлийн заах арга зүй

3.1 Олон улсын нийтийн эрх зүй хичээлийн заах арга зүйд тавигдах шаардлага

3.2 Мэдээлэл түгээх арга, аргачлал

3.3 Оролцооны арга, аргачла

IV хэсэг. Олон улсын нийтийн эрх зүй хичээлийн үнэлгээ

4.1 Үнэлгээний зорилго

4.2 Үнэлгээний шалгуур

4.3 Сэдвийн жишиг үнэлгээ

V хэсэг. Олон улсын нийтийн эрх зүй хичээлийн хэрэглэгдэхүүн

Ангилал

Боловсруулсан

Дүн шинжилгээ хийсэн

Дүн шинжилгээ хийсэн

Батлав

Харъяа /Албан тушаал

багш

ТЗЭЗТ-н эрхлэгч

ЭЭЗТ-н эрхлэгч

ИЭЗТ-н эрхлэгч

Овог нэр

П.Анхмаа

О.Алтанчулуу

С. Амарбаясгалан

Н.Жинжиймаа

Гарын үсэг

Огноо

2011-09-12

2011-09-12

2011-09-12

2011-09-12

I хэсэг. олон улсын нийтийн эрх зүй хичээлийн тодорхойлолт

i.1. олон улсын нийтийн эрх зүй хичээлийн танилцуулга

Хичээлийн нэр: Олон улсын нийтийн эрх зүй

Индекс: PLAW - 304

Кредит цаг: 2

Нийт цаг: 48 цаг (лекц 32 цаг, семинар 16 цаг)

Орох улирал: V улирал

Үнэлгээ: Ирц 20

Идэвхи оролцоо 20

Бие даалт 20

Явцын шалгалт 10

Улирлын шалгалт 30

Залгамж холбоо: Залгамж холбоо

“Олон улсын нийтийн эрх зүй” хичээлийг судлахын өмнө ерөнхий мэдлэгийн хичээл – Төр, эрх зүйн түүх, Эрх зүйн онол, Төрийн онол, Үндсэн хуулийн эрх зүй хичээлийг судалсан байхаас гадна Хүний эрх, Харьцуулсан эрх зүй, Эрүүгийн эрх зүй зэрэг хичээлтэй зэрэгцүүлэн судална.

I.2. Олон улсын нийтийн эрх зүй хичээлийг судлах хэрэгцээ, шаардлага : Олон улсын нийтийн эрх зүйн бие даасан эрх зүйн шинжлэх ухаан бөгөөд орчин үеийн үндэсний эрх зүйн тогтолцоонд зүй ёсоор багтан үндэсний хэмжээнд түүний гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, эзлэх байр суурь нь нэмэгдсээр байна.

Аливаа улс гадаад, дотоод үзэл баримтлал, хууль батлах, хэрэглэх процесстоо Олон улсын нийтийн эрх зүйн зарчим, хэм хэмжээг тооцон, зохих түвшинд хэрэглэдэг болжээ. Тухайлбал, эрх зүйн харилцаанд оролцогчид эрх ашгаа олон улсын стандартын түвшинд шаардах мэдлэг, боловсролтой болж байна. Мөн хэм хэмжээг хэрэгжүүлэх асуудалд хамтын ажиллагааны зарчимд тулгуурлаж хандах нь илүү үр дүнтэй болдог.

1997 онд Страсбург хотноо хуралдсан Олон улсын эрх зүйн Институтын ээлжит чуулганаас баталсан тогтоолд ”Олон улсын нийтийн болон хувийн эрх зүйн суурь хичээлийг заавал судлах шаардлагатай” гэж Хууль зүйн дээд боловсрол эзэмших оюутанд тавигдах шаардлагыг тогтоож өгсөн.

Эдгээр хэрэгцээ, шаардлага “Олон улсын нийтийн эрх зүй” хичээлийг хууль зүйн их, дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөнд багтааж өгсөн.

Монгол Улсын хувьд нэг талаасаа олон улсын жишигт хууль зүйн дээд боловсролын тогтолцоог нйицүүлэх, нөгөөтэйгүүр олон улсын гэрээ, конвенциудад нэгдэн орсоны дагаа Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс олон улсын эрх зүйг судлах хэрэгцээ, шаардлага бий болж байна.

I.3. Олон улсын нийтийн эрх зүй хичээлийн зорилго

Олон улсын нийтийн эрх зүйн зохицуулалт, онцлогийн талаар мэдлэг олж, олон улсын эрх зүйн харилцааны болон үндэсний хэмжээний хууль зүйн практикийн асуудалд тодорхой хэмжээнд олон улсын нийтийн эрх зүйг тухайлбал, олон улсын гэрээг хэрэглэх, улмаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшиж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим хэм хэмжээний үзэл баримтлалын дагуу асуудалд хандах хандлага төлөвшихөд оршино.

I.4. Олон улсын нийтийн эрх зүйн хичээлийн зорилт

  • Олон улсын нийтийн эрх зүйн ойлголт болон нэр томъёог чөлөөтэй ашиглах,
  • Олон улсын нийтийн эрх зүйн эх сурвалжуудын агуулгыг таниулах ба практикт хэрэглэх дадлыг хөгжүүлэх,
  • Аливаа асуудлыг Олон улсын нийтийн эрх зүйд үндэслэж өөрийн үзэл бодол төлөвших, илэрхийлэх дадлыг хөгжүүлэх,
  • Олон улсын харилцааны тодорхой асуудлыг шинжлэх чадвартай болгох,
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дадал олгох.

I.5 Олон улсын нийтийн эрх зүй хичээлийн цаг сэдвийн төлөвлөгөө

д/д

Бүлгийн нэр

Сэдвийн нэр

Лекц

Сем

Бүгд

1.

Удиртгал

Олон улсын нийтийн эрх зүйн ойлголт, мөн чанар

2

2

2.

Ерөнхий анги

Олон улсын нийтийн эрх зүйн эх сурвалж, зарчим, субъект

4

2

10

3.

Олон улсын нийтийн эрх зүйн хариуцлага

2

4.

Олон улсын нийтийн эрх зүй ба иргэний харъяалал

2

5.

Тусгай анги

Олон улсын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх арга зам болон олон улсын гэрээний эрх зүй

2

36

6.

Олон улсын байгууллагын эрх зүй

2

2

7.

Гадаад харилцааны эрх зүй

2

8.

Хүний эрх

2

2

9.

Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй

2

10.

Олон улсын эрүүгийн эрх зүй

2

2

11.

Олон улсын эдийн засгийн эрх зүй

2

12.

Олон улсын аюулгүй байдлын эрх зүй

2

2

13.

Олон улсын далайн эрх зүй

2

14.

Олон улсын агаарын эрх зүй

2

15.

Арктик Антарктикийн эрх зүйн байдал

2

16.

Олон улсын сансрын эрх зүй

2

17.

Хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын нийтийн эрх зүй

2

2

Нийт

32

16

48

I.6. Багшид тавигдах шаардлага

Мэргэжил, чадварын талаар:

· Хууль зүйн шинжлэх ухааны онолын гүн бат мэдлэгтэй, хувийн эрх зүй, процессын эрх зүй, олон улсын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн

· Онолын мэдлэгээ практиктай холбож хэрэглэн бусдад ойлгуулах чадвартай, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүй, хичээл заах арга зүйн зохих мэдлэг чадвар эзэмшсэн

· Багшийн ёс зүй төлөвшсөн

· Магистр буюу түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой эрх зүйч байна.

Заах арга зүйн хувьд:

  • Оюутнуудад лекц унших, семинарын хичээл болон оюутны бие даах ажлыг удирдахдаа олон улсын эрх зүйг дотоодын эрх зүйтэй холбон заах, бусад салбар эрх зүйтэй харьцуулан авч үзэх, хичээлийн сэдэв хоорондын логик дарааллыг оновчтой уялдуулж, онол үзэл баримтлалыг практиктай холбосны үндсэн дээр оюутны сэтгэлгээний цар хүрээг тэлэх, хөгжүүлэх арга зүйг эзэмшсэн байх;
  • Оюутанд өөрийн суурь мэдлэг болон хичээлээр олж авсан мэдлэгтээ тулгуурлан цаашдаа өөрийн онолын мэдлэгийг бүтээх хүсэл сонирхолтой болоход нь туслах, хамтран ажиллах, сурах үйл явцыг нь удирдах чадвартай байх;
  • Мэдээлэл түгээх болон оролцооны идэвхтэй арга, хэлбэрүүдийг ашиглах чадвар эзэмшсэн байх.

Бусад: Сургалтын материал /сурах бичиг, гарын авлага, лекцийн тэмдэглэл, семинарын сэдэв, үлгэрчилсэн ажилбар зэрэг/-ыг шинэлэг хэлбэрээр бэлтгэх, тэдгээрийг үр дүнтэй ашиглах аргыг оюутнуудад сургах;

· Оюутны хичээлээр олох ёстой мэдлэг, чадварыг үнэлэх зохист шалгуурыг сонгон авч, оюутан нэг бүрийг бодитойгоор дүгнэх чадвартай байх;

· Орчин үеийн техник хэрэгсэл ашиглан сургалтыг зохион байгуулах чадвартай байх.

II хэсэг. олон улсын нийтийн эрх зүй хичээлийн агуулга

I БҮЛЭГ. ОЛОН УЛСЫН НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН УДИРТГАЛ

Зорилго

Олон улсын нийтийн эрх зүй, түүний мөн чанар, түүхэн хөгжил, онол, үзэл баримтлал, чиг үүрэг, үндсэн зарчмын талаар мэдлэгтэй болж, оюутанд Олон улсын нийтийн эрх зүйг судлах мэргэжлийн хэрэгцээ, шаардлагын тухай хандлага төлөвшиж, улмаар Олон улсын нийтийн эрх зүйн тулгуур ойлголт болон нэр томъёог чөлөөтэй ашиглах чадварыг хөгжүүлэхэд оршино.

I СЭДЭВ. Олон улсын нийтийн эрх зүйн ойлголт, мөн чанар

Зорилго

Олон улсын нийтийн эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, чиг үүрэг, үзэл баримтлалийн тухай мэдлэг олж, мөн түүний онцлогийг Үндэсний эрх зүй, болон Олон улсын хувийн эрх зүйтэй харьцуулах замаар тодорхойлох чадварыг эзэмшинэ.

Нэр томъёо

  • Эрх зүйн реализм
  • Эрх зүйн позитивизм
  • Жам ёсны эрх зүй
  • Зөвшилцлийн /консенсуал/ онол

Сэдвийн агуулга

1. Олон улсын нийтийн эрх зүйн ойлголт

2. Олон улсын нийтийн эрх зүйн судлах зүйл, судалгааны арга

3. Олон улсын нийтийн эрх зүйн зохицуулах зүйл, субъект, объект, зохицуулалтын арга

4. Олон улсын нийтийн эрх зүйн чиг үүрэг

5. Олон улсын нийтийн эрх зүйн тухай үзэл баримтлал

6. Олон улсын нийтийн эрх зүйн онцлог

Хяналтын асуулт

  1. Олон улсын нийтийн эрх зүй шинжлэх ухааны аль салбарт хамаарах вэ?
  2. Олон улсын нийтийн эрх зүйн судлах зүйл, судалгааны аргыг тодорхойлно уу?
  3. Олон улсын харилцаа болон Олон улсын нийтийн эрх зүйн харилцаа хоёрын ялгааг тодорхойлно уу?
  4. Олон улсын нийтийн эрх зүйн зохицуулалтын аргын онцлогыг тайлбарлана уу?
  5. Олон улсын нийтийн эрх зүйд хандах үзэл баримтлал дээр үндэслэн өөрийн үзэл баримтлалаа тодорхойлно уу?
  6. Олон улсын нийтийн эрх зүйн чиг үүрэг, тэдгээрийн агуулгыг дурдана уу?
  7. Олон улсын нийтийн эрх зүй хичээлийг судлахын ач холбогдлыг тодорхойлно уу ?

Ном зүй

Сурах бичиг

М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.

II БҮЛЭГ. ОЛОН УЛСЫН НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ЕРӨНХИЙ АНГИ

Зорилго

Олон улсын нийтийн эрх зүй нь системийн хувьд нийт салбаруудад хамааралтай бие даасан институтээс бүрдэх ба бүлгийн хүрээнд олон улсын нийтийн эрх зүйн субъект, тэдгээрийн эрх, үүргийн тухай, мөн үндсэн зарчим, түүний хууль зүйн агуулга, хүн ам, нутаг дэвсгэр, олон улсын нийтийн эрх зүйн субъектийн хүлээх хариуцлага, түүний төрөл, хэлбэр, мөн олон улсын маргаан, түүнийг эв зүйгээр шийдвэрлэх арга, замын тухай мэдлэгийг эзэмшиж, субъектийн эрх, үүрэг, тэдгээрийн зан үйлд оногдуулах хариуцлагыг тодорхойлох, дэлхий ертөнцийн хүн ам, орон зайг олон улсын нийтийн эрх зүйн үүднээс ангилах чадвартай болоход оршино.

II С‎Э‎ДЭВ. Олон улсын нийтийн эрх зүйн эх сурвалж, үндсэн зарчим, субъект

Зорилго

Олон улсын нийтийн эрх зүйн тогтолцоонд онцгой байр суурийг хэм хэмжээ болох үндсэн зарчим, тэдгээрийн хууль зүйн агуулгын тухай мэдлэгийг эзэмшиж, олон улсын харилцааны эрх зүйн зохицуулалтын үндсэн чиглэл, зорилгын тухай хандлага төлөвшиж, Олон улсын нийтийн эрх зүйн бусад хэм хэмжээ, субъектийн зан үйлийг хууль ёсны эсэхийг тодорхойлох, Орчин үеийн олон улсын харилцааны оролцогчид, хүрээ, тэдний эдлэх эрх, хүлээх үүргийн тухай мэдлэгтэй болж, Монгол Улс бусад олон улсын харилцааны субъекттэй бүрэн эрхт гишүүний хувьд ямар эрх, үүрэгтэй харилцах талаар хандлага төлөвшиж, өнөөгийн Монгол Улсын бусад улстай харилцаанд өөрийн үнэлэлт, дүгнэлт өгөх, Олон улсын нийтийн эрх зүйн бүрдүүлэгч болох хэм хэмжээ, түүний илрэх гадаад хэлбэр болох Олон улсын нийтийн эрх зүйн эх сурвалжууд, тэдгээрийн төрөл, ангилал хоорондын харилцан нөлөөлөл, харьцааны тухай мэдлэгтэй болно.

.

Нэр томъёо

  • Хэм хэмжээ
  • Jus cogens
  • Зарчим Улс гүрэн
  • Олон улсын байгууллага
  • Холбооны улс
  • Нийлмэл улс
  • Түгээмэл
  • Бүс нутаг
  • Улс хэлбэрийн тогтоц
  • Үндэстэн
  • Ард түмэн
  • Хэм хэмжээ
  • Эх сурвалж
  • Гэрээ
  • Заншил
  • Эрх зүйн ерөнхий зарчим
  • Номлол
  • Сургаал
  • Шүүхийн шиийдвэр

Сэдвийн агуулга

1. Олон улсыг эрх зүйн үндсэн зарчмын тухай ойлголт, үүсэл, түүний ангилал

2. Олон улсын нийтийн эрх зүйн зарчмын эх сурвалжууд

3. Олон улсын нийтийн эрх зүйн зарчмын хууль зүйн агуулга

4. Олон улсын нийтийн эрх зүйн субъектын тухай ойлголт

5. Улс - олон улсын нийтийн эрх зүйн анхдагч субъект болох нь

6. Үндэстэн ард түмний эрх зүйн байдал

7. Олон улсын байгууллагын эрх зүйн байдал

8. Олон улсын нийтийн эрх зүйн тусгай субъект

9. Хувь этгээд олон улсын нийтийн эрх зүйн субъект болох асуудал

10. Олон улсын нийтийн эрх зүйн эх сурвалжийн тухай ойлголт, төрөл

11. Олон улсын гэрээ ба заншил

12. Эрх зүйн ерөнхий зарчим

13. Туслах чанарын эх сурвалж

Хяналтын асуулт

  1. Олон улсыг эрх зүйн үндсэн зарчмын агуулгыг тодорхойлно уу?
  2. Улс гүрний тэгш эрхийн тухай зарчмын агуулгыг тодорхойлно уу?
  3. Хүч үл хэрэглэх, хүчээр үл заналхийлэх зарчмын агуулгыг тодорхойлно уу?
  4. Улсын хил халдашгүй дархан байх зарчмын агуулгыг тодорхойлно уу?
  5. Хүний эрхийг бүх нийтээр хүндэтгэх зарчмын агуулгыг тодорхойлно уу?
  6. Хамтын ажиллагааны зарчмын агуулгыг тодорхойлно уу?

  1. Олон улсын үүргээ шударгаар биелүүлэх зарчмын агуулгыг тодорхойлно уу?

8. Улс субъект болохын хувьд ямар шинжийг агуулсан байх ёстой вэ?

  1. Улс яагаад Олон улсын нийтийн эрх зүйн анхдагч субъект болдог вэ?
  2. Олон улсын байгууллага субъектын хувьд ямар онцлогтой вэ?
  3. Төрийн бүрэн эрх гэх ойлголтыг тодорхойлно уу?
  4. Хувь хүн олон улсын нийтийн эрх зүйн субъект болох уу?
  5. Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээ гэж юу вэ?
  6. Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээний онцлог шинжийг дурдана уу
  7. Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээний төрөл, ямар шалгуураар ангилах вэ
  8. Олон улсын нийтийн эрх зүйн эх сурвалж гэж юу
  9. Та олон улсын нийтийн эрх зүйн эх сурвалжыг ангилна уу

Ном зүй

Сурах бичиг

М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.

III СЭДЭВ. Олон улсын нийтийн эрх зүйн хариуцлага

Зорилго

Олон улсын нийтийн эрх зүйн хариуцлагын институтын хүрээнд үндсэн асуудлуудын талаар онолын мэдлэг олж, Олон улсын нийтийн эрх зүйн субъектэд хариуцлага оногдуулах үндэслэл, хариуцлагын хэлбэр, төрөл, чөлөөлөгдөх үндэслэлийг тодорхойлох, холбогдох эх сурвалжыг сонгож хэрэглэх, ангилах чадварыг хөгжүүлэхэд оршино.

Нэр томъёо

  • Олон улсын зөрчил
  • Олон улсын гэмт хэрэг
  • Олон улсын шинжтэй гэмт хэрэг
  • Материаллаг хариуцлага
  • Материаллаг бус хариуцлага

Сэдвийн агуулга

1. Олон улсын нийтийн эрх зүйн хариуцлагын ойлголт

2. Олон улсын нийтийн эрх зүйн субъектын хариуцлага хүлээх үндэслэл

3. Олон улсын нийтийн эрх зүйн зөрчил, ангилал

4. Олон улсын нийтийн эрх зүйн хариуцлагын хэлбэр, төрөл

5. Олон улсын нийтийн эрх зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл

6. Олон улсын байгууллагын хүлээх хариуцлага

Хяналтын асуулт

  1. Материаллаг ба материаллаг бус хариуцлагыг харьцуулна уу?
  2. Материаллаг хариуцлагыг хүлээлгэх ямар хэлбэр байдаг вэ?
  3. Материаллаг бус хариуцлагыг хүлээлгэх ямар хэлбэр байдаг вэ?
  4. Хариуцлага хүлээлгэх үндэслэл тус бүрийг тодрхойлно уу?
  5. Хариуцлагаас чөлөөлөгдөх ямар үндэслэл байдаг вэ?
  6. Олон улсын байгууллагын хүлээх хариуцлагын ямар онцлогтой вэ?

Сурах бичиг

· М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

· Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

· Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

· Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

· Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

· Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

· И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

· П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

· К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

· Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

· Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

· Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

· J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

· Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.

IV СЭДЭВ. Олон улсын нийтийн эрх зүй ба иргэний харъяалал

Зорилго

Олон улсын нийтийн эрх зүй ба иргэний харъяалалын асуудлын хүрээнд иргэний харъяалалын ойлголт, харъяалал олж авах, алдах, түүнчлэн харъяалалгүй хүн, хоёрдмол харъяалалтай хүн, цагаач, дүрвэгчдийн олон улсын нийтийн эрх зүйн зохицуулалт, хамгаалалтын талаар мэдлэгийг эзэмшиж, Монгол Улсын эл асуудлаархи эрх зүйн зохицуулалтыг Олон улсын эрх зүйтэй харьцуулах, үнэлэлт, дүгнэлт өгөх чадварыг эзэмшинэ.

Нэр томъёо

  • Харъяалал
  • Ургийн зарчим (Jus sanguinis)
  • Нутаг дэвсгэрийн (Jus soli)
  • Харъяалалгүй хүн (апатрид)
  • Хоёрдмол харъяалалтай хүн (бипатрид)
  • Харъяалал сонгох (оптаци)
  • Хүсэлтээрээ харъяалал олж авах (натурализаци)
  • Хүсэлтээрээ харъяатаас гарах (экспатриаци)
  • Харъяалалаас хасах (денатурализаци)
  • Хүндэт иргэн

Сэдвийн агуулга

1. Харъяалалын тухай ойлголт

2. Харъяатын тухай Олон улсын нийтийн эрх зүйн асуудлууд

· харьялал олж авах

· харьялалаа алдах

· харьяалалгүй болон иргэний хоёрдмол харьяалалтай хүний эрх зүйн байдал

3. Цагаачид, дүрвэгчдийн эрх зүйн байдал

Хяналтын асуулт

  1. Олон улсын нийтийн эрх зүйд хүн амыг юу гэж тодорхойлдог вэ?
  2. Олон улсын нийтийн эрх зүйгээр хүн амын ямар асуудлыг зохицуулдаг вэ?
  3. Харъяалал, түүнийг ямар журмаар олж авдаг вэ?
  4. Ямар тохиолдолд харъяалалаа алдаж болох вэ?
  5. Хоёрдмол харъяалал гэж ву вэ? Хоёрдмол харъяалал Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээн зөвшөөрдөг үү ?
  6. Харъяалалгүй хүн гэж хэн бэ? Олон улсын нийтийн эрх зүйд харъяалалгүй байдлыг хүлээн зөвшөөрдөг үү?
  7. Цагаач, тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлно уу?
  8. Дүрвэгчид Олон улсын нийтийн эрх зүйн ямар хамгаалалтыг эдэлдэг вэ ?

Ном зүй

М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.

Нэг сэдэвт бүтээл

О.Пунцагдаш. Иргэний харьяалал (Олон улсын эрх зүйн асуудал). УБ., 2002.

Ю.Р. Бояре. Вопросы гражданства в международном праве. М., 1986.

Л.Н. Галенская. Право убежища. М., 1968.

Курс международного права в 7-ми томах. М., 1990.- Т. 3.

С.В. Черничеико. Международно-правовые вопросы гражданства. М., 1968.

В.И. Потапов Беженцы и международное право. М., 1986.

Өгүүлэл

О.Пунцагдаш. “Монгол Улсаас гадаадын зарим улстай иргэний харьяалалын асуудлаар байгуулсан гэрээ хэлэлцээр”. Эрх зүй. 2003 он. ¹10-11.

О.Пунцагдаш. “Цагаачдын эрх зүйн байдал”. Монголын төр, эрх зүй. 2002’4.

Л.Түвшинцэнгэл. “Дүрвэгчийн асуудал Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд холбогдох нь”. Олон улсын харилцаа.2002 он,¹1,184(5).

Бусад

Ж. Амарсанаа. Англи-орос-герман-монгол олон улсын эрх зүйн толь. УБ., 2004

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

III БҮЛЭГ. ОЛОН УЛСЫН НИЙТИЙН ЭРХ ЗҮЙ ТУСГАЙ АНГИ

Зорилго

Олон улсын нийтийн эрх зүйн үндсэн салбаруудын тухай мэдлэгийг эзэмшиж, эрх зүйн учир холбогдол бүхий аливаа асуудалд Үндэсний эрх зүй, болон олон улсын нийтийн эрх зүйн гэсэн олон талтаар хандах хандлага төлөвшиж, ирээдүйд хуульч болох оюутнууд олон улсын харилцааны болон практикийн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ тодорхой хэмжээнд олон улсын нийтийн эрх зүйг хэрэглэх, түүний тусламжтайгаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай болгоход бүлгийн зорилго оршино.

V СЭДЭВ. Олон улсын маргааныг шийдвэрлэх арга зам болон олон улсын гэрээний эрх зүй

Зорилго

Олон улсын харилцаанд үүсэх маргааны ойлголт, түүнийг Олон улсын нийтийн эрх зүйн дагуу шийдвэрлэх арга, замийн тухай онолын мэдлэгийг эзэмшиж, маргааныг тодорхойлох болон шийдвэрлэх механизмыг сонгох, Олон улсын нийтийн эрх зүйн харилцаанд оролцогчдын хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулах, хүчинтэй болох болон үйлчлэлийг нь зогсоох нөхцөлийг тодорхойлох Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг судлан танилцах ба олон улсын гэрээг шинж ангилах, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай болгоход оршино.

Нэр томъёо

  • Олон улсын маргаан
  • Маргаант байдал
  • Олон улсын гэрээ
  • Олон улсын гэрээний нэр
  • Олон улсын гэрээний тал
  • Нийтлэг олон улсын гэрээ
  • Бүс нутгийн гэрээ
  • Гэрээ байгуулах итгэмжлэл бүхий үнэмлэх
  • Ad referendum гарын үсэг зурах
  • Үзэглэх
  • Адил хүчинтэйг тогтоох
  • Соёрхон батлах
  • Соёрхон баталсан жуух бичиг
  • Батлах
  • Нэгдэн орох
  • Хадгалагч (Депозитари)
  • Бүртгэх, нийтлэх
  • Гэрээнд тайлбар (reservation) хийх
  • Гэрээг тайлбарлах (interpretation)

Сэдвийн агуулга

  • Олон улсын нийтийн эрх зүйн маргааны ойлголт, төрөл
  • Олон улсын нийтийн эрх зүйн маргааныг шийдвэрлэх зарчим, арга
  • Шууд хэлэлцээр
  • Найрсаг туслалцаа
  • Зуучлал
  • Магадлан шалгах
  • Эвлэрэл
  • Хөндлөнгийн шүүх
  • Олон улсын шүүх
  • Олон улсын гэрээний эрх зүйн тухай ойлголт, мөн чанар, эх сурвалж
  • Олон улсын гэрээний ангилал
  • Олон улсын гэрээний бүтэц
  • Олон улсын гэрээг батлах үе шат
  • Олон улсын гэрээнд тайлбар хийх
  • Олон улсын гэрээг тайлбарлах
  • Олон улсын гэрээ хүчин төгөлдөр байх
  • Олон улсын гэрээ дуусгавар болох ба түдгэлзүүлэх

Хяналтын асуулт

1. Олон улсын маргааныг тодорхойлно уу?

2. Олон улсын маргаант байдлыг тодорхойлно уу?

3. Олон улсын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх ойлголтыг тодорхойлно уу?

4. Олон улсын маргаанаа шийдвэрлэхэд талууд ямар зарчмыг баримтлах ёстой вэ?

5. Найрсаг туслалцаа, зуучлалын ялгааг тодорхойлно уу?

6. Магадлан шалгах болон эвлэрүүлэх журам ямар онцлогтой вэ?

7. Олон улсын маргааныг шийдвэрлэх шүүх болон арбитрын төсөөтэй болон ялгаатай тал юунд орших вэ?

8. Олон улсын гэрээний эрх зүйн субъект хэн байх бэ?

9. Олон улсын гэрээний эрх зүйн объектод юуг тооцох вэ?

10. Олон улсын гэрээний эрх зүйд олон улсын нийтийн эрх зүйн үндсэн зарчим хэрхэн холбогдох вэ?

11. Соёрхон батлах ажиллагаа нь батлахаас ялгарах онцлог шинжийг тайлбарлана уу?

12. Олон улсын гэрээ хэрхэн хүчин төгөлдөр болдог вэ?

13. Олон улсын гэрээний хүчин төгөлдөр болох болон үйлчлэх нэг ойлголт мөн үү?

14. Олон улсын гэрээг анхнаас нь хүчингүйд тооцох үндэслэлийг тайлбарлана уу?

15. Олон улсын гэрээг хүчингүйд тооцох ямар үндэслэл байж болох вэ?

16. Монгол Улсын хувьд олон улсын гэрээний эрх зүйг тодорхойлно уу?

17. Олон улсын гэрээний эрх зүйг судлахын ач холбогдлыг тодорхойлно уу ?

Ном зүй

· М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

· Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

· Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

· Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

· Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

· Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

· И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

· П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

· К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

· Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

· Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

· Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

· J.G.Starke. An introduction to International law. London., 1963

VI СЭДЭВ Олон улсын байгууллагын эрх зүй

Зорилго

Олон улсын хамтын ажиллагааны эрх зүйн нэг хэлбэр болох олон улсын байгууллагын олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдгийн хувьд түүний чиг үүрэг, шинж, үйл ажиллагааны болон бүтэцийн зохион байгуулалт, ангилалт зэрэг асуудлыг судлан танилцах ба тэдгээрт дүн шинжилгээ хийхэд оршино.

Нэр томъёо

  • Олон улсын байгууллага
  • Олон улсын байгууллагын дүрэм
  • Түгээмэл олон улсын байгууллага
  • Бүс нутгийн байгууллага
  • Тусгай байгууллага
  • Гишүүнчлэл
  • Нээлттэй олон улсын байгууллага
  • Хаалттай олон улсын байгууллага

Агуулга

1. Олон улсын байгууллагын тухай ойлголт, үндсэн шинж, мөн чанар, ангилал

2. Олон улсын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл

3. Олон улсын байгууллагын байгуулах, татан буулгах журам

4. Олон улсын байгууллагын эрх зүйн байдал, тэдний үйл ажиллагаа

5. НҮБ, түүний төрөлжсөн ба тусгай байгууллага

6. Бүс нутгийн олон улсын байгууллага

7. Олон улсын бага хурал ба түүний чиг үүрэг, бүтэц

8. Олон улсын бага хурал ба түүний төлөөлөгчдийн эрх зүйн байдал

Хяналтын асуулт

1. Олон улсын байгууллага нь Олон улсын нийтийн эрх зүйн субъект болхын хувьд ямар шинжийг агуулах талаархи дүн шинжилгээ хийнэ үү?

2. Олон улсын байгууллагын субъект нь ямар шинжийг агуулах ёстой вэ?

3. Олон улсын байгууллагын эрх зүйн акт ба түүний шинжийг тодорхойлно уу?

4. Олон улсын нийтийн эрх зүйн онолын дагуу олон улсын байгууллага үүсгэн байгуулах гурван үе шатыг тодорхойлно уу?

5. Олон улсын байгууллага ямар чиг үүрэгтэй вэ?

6. Улс гүрэн олон улсын байгууллагын гишүүний хувьд ямар эрх эдэлж, үүрэг хүлээдгийг шинжилнэ үү?

7. НҮБ-ын эрх зүйн байдлыг тодорхойлно уу?

8. НУБ-ын төрөлжсөн ба тусгай байгууллагаа хоорондоо яаж ялгагдах вэ?

9. Бүс нутгийн болон тусгай байгууллагын эрх зүйн байдалд дүн шинжилгээ хийнэ үү?

Ном зүй

· М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

· Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

· Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

· Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

· Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

· Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

· И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

· П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

· К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

· Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

· Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

· Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

· J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

· Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005

VII СЭДЭВ. Гадаад харилцааны эрх зүй

Зорилго

Аливаа улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх чухал хэрэгсэл бол дипломат ажиллагаа байдаг. Дипломат ажиллагаа явуулах байгууллага, түүний чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, анилалт зэрэг асуудалтай судлан танилцах ба Монгол Улсын зохих байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтад дүн шинжилгээ хийхэд оршино.

Нэр томъёо


  • Дипломат төлөөлөгчийн газар
  • Дипломат төлөөлөгчийн газрын зэрэглэл
  • Элчин яам / нунциатур
  • Элчин сайдын яам / интернунциатур
  • Агреман
  • Итгэмжлэх жуух
  • Дипломат/ консулын корпус
  • Дуайен
  • Эрх ямба
  • Дархан эрх
  • Тусгай төлөөлөгч
  • Консулын патент
  • Экзекватур
  • Консулын тойрог
  • Өргөмжит консул

Агуулга

  1. Гадаад бодлого ба дипломат ажиллагаа
  2. Дипломат болон консулын эрх зүйн тухай ойлголт, эх сурвалж
  3. Дипломат ба Консулын харилцаа тогтоох
  4. Гадаад харилцааны байгууллага
  5. Дипломат төлөөлөгчийн газар, түүний чиг үүрэг, бүтэц зохон байгуулалт, зэрэглэлийн асуудал
  6. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох журам
  7. Дипломат төлөөлөгчийн газрын болон түүний тэргүүний үүрэг дуусгавар болох
  8. Дипломат эрх ямба, дархан эрх
  9. Консулын байгууллагын чиг үүрэг, бүтэц зохон байгуулалт, зэрэглэлийн асуудал
  10. Консулын газар, түүний ажилтны эрх ямба, дархан эрх
  11. Тусгай төлөөлгч
  12. Олон улсын байгууллагад төлөөлөгчх асуудал
  13. Худалдааны төлөөлөгч

Хяналтын асуулт

  1. Дипломат ажиллагаа Олон улсын нийтийн эрх зүйн ямар үндсэн зарчимд тулгуурлан явагдах талаархи дүн шинжилгээ хийнэ үү?
  2. Монгол Улсын гадаад харилцааны төрийн төв байгууллагын шинжийг тодорхойлоно уу?
  3. Монгол Улсын Их Хурал дипломат ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэх байгууллага вэ?
  4. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох журам консулыг томилох журмаас ялгарах ямар онцлогтой вэ? Харьцуулан дүгнэлт хийнэ үү

  1. Хүлээн зөвшөөрөх асуудал хэрхэн дипломат болон консулын харилцаанд нөлөөлөх талаархи дүн шинжилгээ хийнэ үү?
  2. Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар, тэдгээрийн ажилтны эрх ямба, дархан эрхийг харьцуулан дүгнэнэ үү?
  3. Зэвсэгт мөргөлдөөн, дайны байдал хэрхэн дипломат, консулын харилцаанд нөлөөлөх талаархи дүн шинжилгээ хийнэ үү?

Ном зүй

· М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

· Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

· Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

· Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

· Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

· Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

· И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

· П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

· К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

· Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

· Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

· J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

· Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005

VIII СЭДЭВ. ХҮНИЙ ЭРХ

Зорилго

Хүний эрхийг хангах олон улсын механизм, тэр дундаа олон улсын гэрээ, хяналтын тогтолцоо, тэдгээрийн ач холбогдол, үүрэг, зохион байгуулалт гэх асуудлыг судлах ба Монгол Улсын оролцоо, гүйцэтгэх үүргийн талаархи дүн шинжилгээ хийхэд оршино.

Нэр томъёо


  • Хүний эрхийн билл
  • Хүний эрхийн хяналтын механизм
  • Бүс нутгийн тогтолцоо
  • Хүний эрхийн үечлэл
  • Хүний эрхийн стандарт
  • Хүний эрхийн байгууллага
  • Иргэний эрх
  • Улс төрийн эрх
  • Нийгмийн эрх
  • Эдийн засгийн эрх
  • Соёлын эрх
  • Эмэгтэйчүүдийн эрх
  • Хүүхдийн эрх
  • Цөөнхийн эрх
  • Хүний эрхийн үндэсний комисс (омбудсман)


Агуулга

1. Хүний эрхийг олон улсын түвшинд хамгаалахын ач холбогдол. Олон улсын нийтийн эрх зүйн үндсэн зарчим. Хүний эрхийн салбар дах олон улсын хамтын ажиллагаа

  1. Хүний эрхийн үндсэн категори. Иргэний, улс төрийн, нийгмийн, эдийн засгийн, соёлын.
  2. Хүний эрхийг хамгаалах, хангах зарчим, хэм хэмжээний хөгжил.
  3. Хүний эрхийн эрхийн салбарт улс хоорондын хамтын ажиллагааны гол баримт бичиг. Хүний эрхийн олон улсын стандарт.
  4. Хүний эрхийн байгууллага. Бүс нутгийн тогтолцоо. Хүний эрхийн байгууллагад хандах.
  5. Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн улсын хувьд Монгол Улс дахь хүний эрхийн асуудал.

Хяналтын асуулт

  1. Олон улсын нийтийн эрх зүйн үндсэн зарчим болох хүний эрхийг дээдлэх зарчмын гол агуулгыг гаргана уу?
  2. Хүний эрхийг үечлэн үзэж үе болгоны онцлог шинжийг гаргана уу?
  3. Хүний эрхийн билл нь ямар баримт бичгээс бүрдсэн ба тэдгээрийн хоорондын уялдааг тодорхойлно уу?
  4. Хүний эрхийн байгууллагыг бүсчлэн ангилж тэдгээрийг онцлог шинжээр нь тодорхойлно уу?
  5. Олон улсын хүний эрхийн бага хурлаас баталдаг конвенцийн бус хэлбэртэй баримт бичгийн ач холбогдолыг тодорхойлно уу?
  6. Монгол Улсын иргэн Хүний эрхийн олон улсын ямар байгууллагад ямар журмаар хандах вэ?

Ном зүй

· М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

· Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

· Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

· Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

· Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

· Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

· И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

· П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

· К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

· Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

· Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

· Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

· J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

· Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005

IX СЭДЭВ. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй

Зорилго

Зэвсэгт мөргөлдөөний үе дэх үйлчлэх эрх зүйн зарчим, хэм хэмжээг тэр дундаа олон улсын болон бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөний үед, мөн дайн явуулах арга, хэрэгсэлийг хориглосон эсхүл хязгаарласан, зэвсэгт мөргөлдөөний үед хүний эрхийг хамгаалах, хариуцлагын тогтолцоо зэрэг асуудлыг судлан танилцах ба Монгол Улсын эзлэх байр суурь, өнөөгийн практикт тодорхой хэмжээгээр дүн шинжилгээ хийхэд оршино.

Нэр томъёо


  • Зэвсэгт мөргөлдөөн
  • Дайн, дайны байдал
  • Түрэмгийлэл
  • Бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөн
  • Дайн явуулах арга, хэрэгсэл
  • Дайн явуулах хориглосон арга, хэрэгсэл
  • Төвийг сахих
  • Байнгын төвийг сахих статус
  • Позитив төвийг сахих статус
  • Уламжлалт төвийг сахих статус
  • Гэрээний дагуу төвийг сахих статус
  • Дайтагч
  • Дайтагч бус
  • Тагнуул
  • Туршуул
  • Цэргийн олзлогдогчид
  • Шархдасан этгээд
  • Өвчтөн
  • Далайд осолдсон этгээд
  • Хөлсний цэрэг

Агуулга

  1. Зэвсэгт мөргөөлдөөний үе дэх Олон улсын нийтийн эрх зүйн тухай ойлголт, эх сурвалж. “Гаагын” болон “Женевийн” дүрэм
  2. Дайн үр дагавар. Дайны үед төвийг сахих
  3. Байлдааны үйл ажиллагаа явуулахад хориотой арга хэрэгсэл
  4. Зэвсэгт мөргөлдөөний үед хүний эрхийг хамгаалах
  5. Зэвсэгт мөргөлдөөний үед иргэний байгууламж, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах
  6. Дайн байдал ба байлдааны ажиллагааг төгсгөл болгох Олон улсын нийтийн эрх зүйн журам

Хяналтын асуулт

  1. Зэвсэгт мөргөөлдөөний үе дэх Олон улсын нийтийн эрх зүйн үндсэн зармыг тодорхойлно уу?
  2. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг тодорхойлно уу?
  3. Дайн явуулах ямар хориглосон арга, хэрэгсэл байдаг вэ? Хориглох шалтгаан үүнд орших вэ?
  4. Дайнд хууль ёсны оролцогч гэж хэнийг хэлэх вэ? Энэ этгээдийн эрх зүйн байдлыг тоорхойлно уу?
  5. Цэргийн олзлогдогчид үл хамаарах этгээдийн эрх зүйн статусыг тодорхойлно уу?

Сурах бичиг

М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.

X СЭДЭВ. Олон улсын эрүүгийн эрх зүй

Зорилго

Олон улсын хамтын ажиллагааны чухал салбар болох гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг судлан олон улсын болон олон улсын шинжтэй гэмт хэргийн талаархи ойлголт, бүрэлдэхүүн, шинж, болон эх сурвалжийг судлан танилцахаас гадна энэ хамтын ажиллагаанд Монгол Улсын эзлэх байр суурь, өнөөгийн практикт тодорхой хэмжээгээр дүн шинжилгээ хийхэд оршино.

Нэр томъёо

  • Хувийн хариуцлагын зарчим
  • Дээд албан тушаалын байдал ял, шийтгэлээс чөлөөлөх, эсхүл хөнгөлөх нөхцөл болохгүй байх зарчим
  • Тушаал гүйцэтгэсэн байдал нь ял, шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй байх ба түүнийг хөнгөлөх нөхцөл болох зарчим
  • Ne bis in idem
  • Түрэмгийллийн гэмт хэрэг
  • Дайны гэмт хэрэг
  • Хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг
  • Төрлөөр устгах гэмт хэрэг
  • Олон улсын шинжтэй гэмт хэрэг
  • Терроризм
  • Гэмт хэрэгтнийг шилжүүлэх (экстрадиц)

Агуулга

  1. Гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны хэлбэр ба түүний эрх зүйн үндэс. Олон улсын эрүүгийн эрх зүйн зарчим
  2. Олон улсын болон олон улсын шинжтэй гэмт хэрэг
  3. Олон улсын эрүүгийн Ромын шүүх
  4. Эрүүгийн хэргээр эрх зүйн туслалцаа үзүүлэх асуудал
  5. Гэмт хэрэгтэнг шилжүүлэн өгөх талаархи хамтын ажиллагаа(экстрадиц)
  6. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерпол
  7. Гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа ба Монгол Улс

Хяналтын асуулт

  1. Олон улсын гэмт хэргийн болон олон улсын шинжтэй гэмт хэргийн шинжийг тодорхойлно уу?
  2. Олон улсын гэмт хэргийн төрөл, бүрэлдэхүүнийг тодорхойлно уу?
  3. Олон улсын шинжтэй гэмт хэргийн үндсэн төрлийг тодорхойлно уу?
  4. Терроризмын шинж чанарыг тодорхойлно уу?
  5. Эрүүгийн хэргээр эрх зүйн туслалцаа үзүүлэх ажиллагааг тодорхойлно уу?
  6. Гэмт хэрэгтэнг шилжүүлэн өгөхөд харилцан адил нөхцөл олгох зарчимыг тайлбарлана уу?

Ном зүй

Сурах бичиг

М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.

XI СЭДЭВ. Олон улсын эдийн засгийн эрх зүй

Зорилго

Олон улсын эдийн засгийн эрх зүйн асуудлыг судлан эдийн засгийн дэглэмийн талаархи ойлголт, шинж, болон эх сурвалжийг судлан танилцахаас гадна энэ салбар дахь хамтын ажиллагаанд Монгол Улсын эзлэх байр суурь, өнөөгийн практикт тодорхой хэмжээгээр дүн шинжилгээ хийхэд оршино.

Нэр томъёо

  • Үндэсний дэглэм
  • Үлэмж найр тавих
  • Онцгой дэглэм
  • Үндсэтэн дамнасан хуулийн этгээд
  • Дэлхийн худалдааны байгууллага

Агуулга

  1. Олон улсын эдийн засгийн эрх зүйн тухай ойлголт
  2. Олон улсын эдийн засгийн эрх зүйн субъект
  3. Олон улсын эдийн засгийн эрх зүйн эх сурвалж, зарчим
  4. Олон улсын эдийн засгийн эрх зүйн дэглэм
  5. Олон улсын худалдаа, гааль, санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалт
  6. Олон улсын байгууллага

Хяналтын асуулт

  1. Олон улсын эдийн засгийн эрх зүйн дэглэмийг тодорхойлно уу?
  2. Олон улсын эдийн засгийн эрх зүйн зарчмыг тодорхойлоно уу?
  3. Олон улсын эдийн засгийн эрх зүйн субъектыг тодорхойлоно уу?

Ном зүй

Сурах бичиг

М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.

XII СЭДЭВ.Олон улсын аюулгүй байдлын эрх зүй

Зорилго

Олон улсын хамтын ажиллагааны үндэс нь олон улсын энх тайван, аюулгүй байдлын баталгаа байдаг. Энэхүү баталгааг хамтын аюулгүй байдлын тогтолцоогоор хангадаг. Уг сэдвийн хүрээнд хамтын аюулгүй байдлын талаархи асуудалтай судлан танилцах ба Монгол Улсын эзлэх байр суурь, өнөөгийн практикт тодорхой хэмжээгээр дүн шинжилгээ хийхэд оршино.

Нэр томъёо


  • Олон улсын аюулгүй байдал
  • Хамтын аюулгүй байдлын тогтолцоо
  • Маргаан, маргаант байдал
  • Эв зүйгээр шийдвэрлэх
  • Албадлагын арга хэмжээ
  • Хүч хэрэглэх, заналхийлэх
  • Түрэмгийлэл
  • Улсын аюулгүйн байдал
  • Зэвсэг хураах ба зэвсэглэлийн хязгаарлалт
  • Цөмийн зэвсэггүй байх статус
  • Төвийг сахих бүс, улс

Агуулга

  1. Олон улсын аюулгүй байдлын эрх зүйн тухай ойлголт, тусгай зарчим
  2. Олон улсын аюулгүй байдлыг хангах арга, хэрэгсэл
  3. Бүх нийтийн хамтын аюулгүй байдлын тогтолцоо
  4. НҮБ-ын гүйцэтгэх үүрэг. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа.
  5. Бүс нутгийн хамтын аюулгүй байдлыг хангах асуудал
  6. НАТО-гийн гүйцэтгэх үүрэг. НАТО-гийн чиг үүрэг, зарчим, бүтэц зохион байгуулалт. Олон улсын аюулгүй байдал ба НАТО-гийн шинэ концепци
  7. Зэвсэг хураах ба зэвсэглэлийн хязгаарлалт ба түүний Олон улсын нийтийн эрх зүйн үндэс. Холбогдох эх сурвалж.
  8. Зэвсэглэлийг дэлгэрүүлэхгүй байх олон улсын нийтийн эрх зүйн дэглэм. Цөмийн зэвсэггүй бүс. Бүхэл улс цөмийн зэвсэггүй бүс болох асуудал. Монгол Улсын статус.
  9. Олон улсын аюулгүй байдлыг хангахад төвийг сахих статусын гүйцэтгэх үүрэг

Хяналтын асуулт

  1. Олон улсын аюулгүй байдлыг хангах асуудал Олон улсын нийтийн эрх зүйн ямар үндсэн зарчимд тулгүүрлах талаархи дүн шинжилгээ хийнэ үү?
  2. Аюулгүй байдлыг хамтын хэлбэрээр хангах нь ямар ач холбогдолтой вэ?
  3. Аюулгүй байдлыг хангахад олон улсын байгууллагын гүйцэтгэх үүргийг тодорхойлно уу?
  4. Монгол Улсын аюулгүй байдлын талаархи эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийнэ үү?
  5. олон улсын энх тайван, аюулгүй байдлын хангахад төвийг сахих статусын ач холбогдлыг хэлнэ үү?
  6. Монгол улсын цөмийн зэвсэггүй байх статус нь ямар ач холбогдолтойг тодорхойлно уу?

Ном зүй

Сурах бичиг

М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.

Нэг сэдэвт бүтээл

Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

Т.Ариунсанаа. Монгол улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус. УБ хот, 2001.

Л.Хашбат. Международный статус Монголии: историко-правовые аспекты. УБ хот, 2001.

Ж.Бор. Монголын улс төрийн гадаад бодлого, дипломатын уламжлалын зарим асуудал: эрт, дунд ба шинэ үе. УБ., 1988.

Өгүүлэл

Г.Нямдоо. НҮБ-ын ЕА-ийн XXVII чуулганаар Олон улсын эрх зүйн зарим асуудлыг хэлэлцсэн нь. Ардын төр. 1973 он. ¹3.

Бусад

Ж. Амарсанаа. Англи-орос-герман-монгол олон улсын эрх зүйн толь. УБ., 2004

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

XIII СЭДЭВ. Олон улсын далайн эрх зүй

Зорилго Далаад гарцгүй манай улсын хувьд маш чухал салбар болох олон улсын далайн эрх зүйн асуудлыг судлан далайн бус, түүнд үйлчлэх дэглэмийн талаархи ойлголт, шинж, болон эх сурвалжийг судлан танилцахаас гадна энэ салбар дахь хамтын ажиллагаанд Монгол Улсын эзлэх байр суурь, өнөөгийн практикт тодорхой хэмжээгээр дүн шинжилгээ хийхэд оршино.

Нэр томъёо

  • Нээлттэй далай
  • Эх газрын хормой
  • Эдийн засгийн онцгой бүс
  • Залгаа бүс
  • Нутаг дэвсгэрийн далай
  • Дотоод далайн ус

Агуулга

  1. Олон улсын далайн эрх зүйн тухай ойлголт
  2. Олон улсын далайн эрх зүйн эх сурвалж
  3. Далайн орон зайн ангилал. Дотоод далайн ус. Нутаг дэвсгэрийн далай. Нээлттэй далай. Залгаа бүс. Эх газрын хормой. Эдийн засгийн онцгой бүс
  4. Далайн орон зай дахь дэглэм
  5. Далайд гарцгүй улсын эрх зүйн байдал

Хяналтын асуулт

  1. Дотоод далайн ус, түүнд үйлчлэх дэглэмийг тодорхойлно уу?
  2. Чөлөөтэй дамжин өнгөрөх гэдгийг тайлбарлана уу?
  3. Далайд гарцгүй улсын эрх зүйн байдлыг тодорхойлоно уу?

Ном зүй

Сурах бичиг

М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

Словарь международного морского права. М., 1985.

Олон улсын гэрээ

Монгол Улсын хууль

XIV СЭДЭВ. Олон улсын агаарын эрх зүй

Зорилго

Олон улсын иргэний нисэлгийн эрх зүйн асуудлыг судлан агаарын орон зай, түүний эрх зүйн байдал, үйлчлэх дэглэм, олон улсын байгууллага зэрэг асуудлын талаархи ойлголт, шинж, болон эх сурвалжийг судлан танилцахаас гадна энэ салбар дахь хамтын ажиллагаанд Монгол Улсын эзлэх байр суурь, өнөөгийн практикт тодорхой хэмжээгээр дүн шинжилгээ хийхэд оршино.

Нэр томъёо

  • Чөлөөт нислэгийн зарчим
  • Бүрэн бөгөөд онцгой бүрэн эрхий зарчим
  • Нислэгийн аюулгүй байдлыг хангах зарчим

Агуулга

  1. Агаарын олон улсын нийтийн эрх зүйн тухай ойлголт, эх сурвалж, зарчим
  2. Агаарын орон зайн эрх зүйн байдал
  3. Иргэний агаарын нислэг
  4. Агаарын харилцаа, холбоо
  5. Агаарын олон улсын байгууллага

Ном зүй

Сурах бичиг

М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.


Нэг сэдэвт бүтээл

Актуальные вопросы международного воздушного права. М., 1973.

В. Д. Бордунов. Правовой механизм деятельности международных авиационных организаций. М., 1989.

Бусад

Ж. Амарсанаа. Англи-орос-герман-монгол олон улсын эрх зүйн толь. УБ., 2004

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

Олон улсын гэрээ

Монгол Улсын хууль

Агаарын нисэхийн тухай Монгол Улсын хууль 1999.

XV СЭДЭВ Арктик, Антарктикийн эрх зүйн байдал

Зорилго

Арктик, Антартикийн тухай, эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэгтэй болж, тэдгээрийн рэх зүйн дэглэм, онцлогийг тодорхойлох чадвартай болоход оршино.

Нэр томьёо

  • Арктик
  • Антарктик
  • Хойд туйлын секторын зарчим

Хичээлийн агуулга

1. Арктикийн тухай ойлголт, эрх зүйн зохицуулалтын шалтгаан, нөхцөл

2. Арктикийн эрх зүйн дэглэм

3. Антарктикийн ойлголт

4. Антарктикийн эрх зүйн дэглэм

Хяналтын асуулт

  1. Арктикийн бүсэд эрх зүйн ямар дэглэм үйлчилдэг вэ? Түүнийг олон улсын нийтийн эрх зүйгээр зохицуулах ямар шалтгаан, нөхцөл байсан бэ?
  2. Арктикийн бүсэд ямар улс хамаарах вэ ?
  3. “Хойд туйлын сектор” хэмээх ойлголтын агуулгыг тодорхойлно уу?
  4. Антарктикийн тухай ойлголт, түүний эрх зүйн дэглэмийг тодорхойлно уу ?

Ном зүй

Сурах бичиг

М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

Хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх эрх зүйн шинэчлэл төсөл Гарын авлага УБ 2007 он

И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.

XVI СЭДЭВ. Олон улсын сансрын эрх зүй

Зорилго

  • Олон улсын Сансрын эрх зүйн асуудлыг судлан Сансрын орон зай, түүнд үйлчлэх дэглэмийн талаархи ойлголт, шинж, болон эх сурвалжийг судлан танилцахаас гадна энэ салбар дахь хамтын ажиллагаанд Монгол Улсын эзлэх байр суурь, өнөөгийн практикт дүн шинжилгээ хийх чадвар бий болгоход оршино.

Нэр томъёо

  • Сансар
  • Сансрын орон зай
  • Сансрын эрхэс биет
  • Сансрын объект
  • Энхийн зорилгоор ашиглах

Агуулга

  1. Сансрын Олон улсын нийтийн эрх зүйн тухай ойлголт, эх сурвалж
  2. Сансрын орон зай ба сансрын эрхэс биетийн олон улсын эрх зүйн дэглэм
  3. Сансрын объект болон нисэгчийн олон улсын нийтийн эрх зүйн дэглэм
  4. Сансрыг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааны үндэс
  5. Сансрын олон улсын нийтийн эрх зүйн дагуу хүлээх хариуцлага

Ном зүй

Сурах бичиг

М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй гарын авлага 2007 он

И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

Курс международного права в 7-ми томах. М., 1989.

Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.

Нэг сэдэвт бүтээл

Международное космическое право/Под ред. А. С. Пирадова. М., 1985.

Ю.М.Колосов, С.Г.Сташевский. Борьба за мирный космос. Правовые вопросы. М., 1984.

Бусад

Ж. Амарсанаа. Англи-орос-герман-монгол олон улсын эрх зүйн толь. УБ., 2004

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

Словарь международного космического права. М., 1992.

Агаарын нисэхийн тухай Монгол Улсын хууль 1999.

XVII СЭДЭВ. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах олон улсын эрх зүй

зорилго

Хүрээлэн байгаа орчныг хамгаалах олон улсын эрх зүйн асуудлыг судлан түүний зарчим, эх сурвалжын талаархи ойлголт, шинж, болон эх сурвалжийг судлан танилцахаас гадна энэ салбар дахь олон улсын байгууллага, хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо, өнөөгийн практикт тодорхой хэмжээгээр дүн шинжилгээ хийхэд оршино.

Нэр томъёо

  • Хүрээлэн буй орчин
  • Амьтан, ургамлын аймгийг хагаалах
  • Озоны давхарга
  • Цаг агаарын өөрчлөлт
  • Байгалийн тэнцэл
  • Цөлжилт

Агуулга

1. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах олон улсын нийтийн эрх зүйн тухай ойлголт, зарчим, эх сурвалж

2. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах салбар дахь Олон улсын байгууллаг ба Бага хурал

Ном зүй

Сурах бичиг

М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

Т.Сэнгэдорж. Экологийн эрх зүй. УБ., 1997.

И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

Курс международного права в 7-ми томах. М., 1992. Т. 5

Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.

Нэг сэдэвт бүтээл

А.С.Тимошенко. Формирование и развитие международного права окружающей среды. М., 1986.

О.С.Колбасов. Международно-правовая охрана окружающей среды. М., 1982.

В.А.Чичварин. Охрана окружающей среды и международные отношения.— М., 1970.

Өгүүлэл

Ж.Амарсанаа. “Олон улсын эрхийн шинэ маягийн харилцааны зарим онцлог”. Философи эрхийн судлал. 1982 он.

Бусад

Ж. Амарсанаа. Англи-орос-герман-монгол олон улсын эрх зүйн толь. УБ., 2004

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

IY ХЭСЭГ. ОЛОН УЛСЫН НИЙТИЙН ЭРХ ЗҮЙ ХИЧЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

IY.1. Үнэлгээний зорилго

Олон улсын нийтийн эрх зүй хичээлээр олж авсан мэдлэг, хийж чаддаг болсон зүйл болон оюутны үнэт зүйлийн баримжаалалд гарсан өөрчлөлтийг бодитойгоор үнэлэх нь уг хичээлийн үнэлгээний гол зорилго болно. Үнэлгээ нь бүхэлдээ зорилгодоо хүрч чадсан эсэхийг илрүүлэхэд чиглэгдэнэ.

Багш үнэлгээний дүнг давтан заах шаардлагатай эсэхийг тогтоох, сурч боловсрох эрмэлзлэлийг идэвхижүүлэх, сургалтын үр дүнд хүрэх явцад оюутны мэдлэг, чадвар чухам ямар түвшинд байгааг тэдэнд мэдэгдэх зэрэг зорилгоор мөн ашиглана.

IY.2. Үнэлгээний шалгуур

Үнэлэх зүйл

Үнэлэх жишиг шалгуур

Мэдлэг

. . . .. асуудалд . . . . онолын үндэстэй хариулж чадаж байгаа эсэх

Мэдлэгээ бусдад танилцуулж, тайлбарлаж чадаж байгаа эсэх

Тухайн судлагдахууны тодорхойлолт гаргах, үндсэн ба үндсэн бусыг ялгах, харьцуулалт хийх, хамаарлыг тогтоох арга зүйг эзэмшсэн эсэх

Хариулт болон үзэл бодлынхоо үндэслэл, нотолгоог гаргаж байгаа байдал

Чадвар

Тодорхой онолын мэдлэгийг ашиглан /үндэслэл, нотолгоо болгох, жишээ баримт татах, тайлбарлах/ тухайн асуудлыг тайлбарлаж, шийдвэр гаргаж чадаж байгаа эсэх

Бодлого бодох, тохиолдол шийдвэрлэхдээ . . . . . онолын мэдлэгээ ашиглаж чадаж байгаа эсэх

Баримт бичиг боловсруулах чадвар суралцсан байдал

Амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадварын хөгжлийн түвшин

Хандлага

Өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлгээ дүгнэлтийг илэрхийлж чадаж байгаа эсэх, ийнхүү илэрхийлэхдээ бусдын үзэл бодол, байр сууринд хүндэтгэлтэй хандаж түүнээс үнэ цэнтэй зүйлийг олж харж, авч чадаж байгаа эсэх

Багийн гишүүн байх, бусдыг төлөөлөх чадварын хөгжилт

Ялгаатай үзэл хандлага, байр сууринд хандах хандлага, түүний хүлээн зөвшөөрч байгаа байдал

Дээрхээс гадна оюутны мэдлэг, чадварын түвшнийг дараахь байдлаар ангилан, үнэлгээг ялгавартай тогтоож байх нь зүйтэй. Үүнийг хамгийн энгийн буюу доод түвшнээс хамгийн төвөгтэй буюу дээд түвшинд хүрэх дарааллаар тодорхойлж болно. Үүнд

  • Мэдлэг. Хамгийн доод түвшин. Голчлон тодорхой баримт, мэдээллийг тогтоож авах, сэргээн санах чадварыг авч үзнэ.

  • Ойлгоц. Өөрөө анхлан сэдэж олсон бус, өөрөөр хэлбэл, бусдын олж тогтоосон зүйлсийг оюутан наад захын түвшинд ойлгосон болохыг харуулж буй тайлбарлах, өөрийн үгээр илэрхийлэх, ургуулан бодож дүгнэлт хийх зэрэг чадвар юм.

  • Хэрэглээ. Оюутан мэдэж авсан ойлголт, зүй тогтол зэргийг урьд тохиолдож байгаагүй шинэ нөхцөл байдал, мөн практикийн тодорхой тохиолдолд хэрэглэх чадвар.

  • Дүн шинжилгээ. Мэдээллийг бүрэлдхүүн хэсэгт нь задлан хувааж, ялгаж зааглахыг хэлнэ.

  • Синтез. Бүрэлдхүүн хэсгийг нэгтгэн бүхэл зүйл бий болгохыг хэлнэ. Оюутан урьд нь байгаагүй бүтцийн шинэ хувилбарыг бүтээх чадвартай байх ёстой.

  • Үнэлэлт. Хамгийн дээд түвшин. Бусдын бүтээсэн зүйл, түүний логик бүтэц, үндэслэл нотолгоо нь бүрэн гүйцэд хийгдсэн эсэхэд үнэлгээ өгөх зэргийг ойлгоно.

Дээрх чадварын түвшинг дотор нь дараах байдлаар ангилж болно. Үүнд

Сургалтын зорилго

Оюутны чадвар

Заавал эзэмшсэн байвал зохих (essential)

мэдлэг, ойлгоц, хэрэглээ

Эзэмшсэн байвал сайшаалтай (desirable)

анализ, синтез, үнэлгээ

III.1. Мэдээлэл түгээх арга, аргачлал

III.1.1. Лекцийн арга /Lecture/

Лекцийн арга нь сэтгэлгээний мэдлэг, ойлголтын түвшний зорилтыг хангахад тохиромжтой байдаг бөгөөд санхүүгийн эрх зүй хичээлийн агуулгыг судлахад лекцийн аргыг өргөнөөр ашигладаг. Олон улсын нийтийн эрх зүйн ойлголт, харилцаа, эх сурвалж зэрэг тулгуур ойлголтуудыг лекцийн аргаар заах нь илүү үр дүнтэй. Оюутанд их хэмжээний мэдээллийг хүргэхийн тулд лекцийн явцад бичүүлдэг уламжлалт аргаас бүрмөсөн татгалзах нь зүйтэй. Зааж буй багш цуглуулсан мэдээллээ хураангуй хэлбэрт оруулан урьдчилан тараасан байвал зохино. Харин хичээлийн явцад оюутан өөрөө хүсвэл уг хураангуй дээр чухал гэсэн зүйлээ тэмдэглэж болно. Иймд багш ойлгоход нарийн төвөгтэй зүйлийг тайлбарлан таниулах болон гагцхүү олон цаг зарцуулан янз бүрийн эх сурвалж уншиж төсөөлөл авах төвөгтэй сэдвийг цогц байдлаар хүргэхэд лекцийг ашиглах нь тохиромжтой. Лекцийн хичээлд зураг, бүдүүвч болон бусад үзүүлэн таниулах материал ашиглах нь цаг хэмнэх, оюутны хүлээн авах чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой.

Хичээлийн ихэнхи сэдвийг лекцийн аргаар явуулах тохиромжгүй учир тохиолдол шинжлэх, хэлэлцүүлэг явуулах,шалтгаан үр дагаварыг тодорхойлох зэрэг оролцооны аргуудтай хослуулах нь зүйтэй.

Лекцийн аргыг хэрэглэхэд анхаарах зүйлс:

· Хүн анхаарлаа дунджаар 15-500 минут төвлөрүүлдэг тул лекц урт хугацаагаар үргэлжлэх ёсгүй бөгөөд боломжтой нөхцөлд сургалтын үр ашгийг дээшлүүлэх үүднээс хэлэлцүүлэг, дүрд хувирах, биечлэн үзүүлэх зэрэг бусад аргуудыг нэмэх нь зүйтэй.

· Хүн нэг зэрэг долоогоос илүү мэдээллийг тогтоох боломжтой гэж судлаачид тогтоосон байдаг.

· Барууны судлаачдын дүгнэснээр оюутнуудын 60-65 хувийн нь харааны ой, 500-505 хувийх нь сонсох ой илүү хөгжсөн байдаг ба хүмүүсийн 15-500 хувь нь үйл хөдлөлөөр дамжуулж сурдаг.

· Багш ярихын хажуугаар үзүүлэн таниулах материал ашигласан тохиолдолд суралцагчдын тогтоох мэдээллийн хэмжээ 505 хүртэл хувиар нэмэгддэг бол заалгасан зүйлээ туршиж хэрэглэсэн нөхцөлд энэ үзүүлэлт нь 70 хувь хүртэл өсдөгийг багш бүр анхаарах ёстой.

Олон улсын нийтийн эрх зүй хичээлийг лекцийн аргаар заахдаа уг аргыг лекцийн зорилго, бүтэц, агуулгатай нийцүүлэн төлөвлөх шаардлагатай. Тухайлбал, хэвлэгдээгүй, нийтийн хүртээл болоогүй мэдээллийг дамжуулах, олон эх сурвалжаас авсан мэдээллийг нэгтгэн дүгнэж оюутнуудад хүргэх зорилготой бөгөөд лекцийн агуулгыг хамгийн чухал, хэрэгтэй, сонирхолтой гэж ангиллаж болох ба хамгийн чухлыг тэдэнд хүргэх нь зүйтэй.

III.1.2. Эвлүүлгийн арга/Jacksaw/

Энэ арга нь богино хугацаанд их мэдээлэл олж авах боломж олгодог ба лекцийг орлуулахад ашигладаг. Эвлүүлгийн аргын зорилго нь оюутнууд бие биедээ заах, сургах боломж олгодог ба тухайн хичээлээр мэдээлэл олж авахад хүндрэлтэй хичээлийг тайлбарлах, асуулт тавих, бусадтай харилцах ба сонсох чадварыг амьдралд хэрэглэхэд илүү тохиромжтой.

Хичээлийн зарим сэдвийг судлахад оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл шаардагддаг ба энэ тохиолдолд тухайн мэдээлэл, лекцийн агуулга, бусад нэмэлт хэрэглэгдэхүүнийг жижиг багийн тоогоор хувааж бэлтгэсэн байна. Бэлтгэсэн материалаа нэг дугтуйд хийж багуудад тарааж өгнө. Багийн гишүүд өгөгдсөн сэдвийн дагуу өөр өөрсдийн санаа бодлоо уг цаасан дээр бичнэ. Тэдэнд мэргэжилтэн болоход хангалттай хугацаа өгөх хэрэгтэй учир баг бүр дээр багш очиж материалаа ойлгож байгаа эсэх, бусдад хэрхэн тайлбарлах талаар ярилцаж туслах хэрэгтэй.

III.1.3. Хүн бүр багш /Each one reach one/

Бүлэг сэдвийг танилцуулахад болон үзсэн сэдвийн агуулга, ухагдхуунуудыг дүгнэх, лекцийн агуулгыг оюутнуудад хүргэхэд энэ аргыг гол төлөв ашиглана.

Энэ аргын зорилго нь сургалтын үйл явцад идэвхтэй оролцох болон бие биетэйгээ санаа бодлоо солилцоход оюутнуудад их ач холбогдолтой.Энэ аргыг ашигласнаар хичээлээр заавал эзэмших ёстой агуулга болон ухагдахууны талаар ерөнхий ойлголт өгөх ба оюутнуудын сонирхлыг өдөөж асуулт тавихад хүргэнэ.

Хэрэгжүүлэх дараалал:

· Лекцийн агуулга, мэдээллийг утгат хэсгээр нь хувааж, тарааж өгөх зорилгоор жижиг цаасан дээр бичиж бэлдэнэ. Энэ нь сургалтанд оролцогчдын тоогоор байна.

· Оюутнууд мэдээллийг уншсаны дараагаар уг уншсан зүйлийнхээ агуулгыг ярих, зураглал, бүдүүвчээр илэрхийлэх зэргээр бусдад түгээх бэлтгэлээ хийнэ. Энэ үед багш шаардлагатай хүнд очиж тусалж болно.

· Бэлтгэх хугацаа дууссаны дараа тэд мэдээллээ бие биедээ танилцуулж ангиа тойрон явна. Хүн бүр өөрт байгаа мэдээллээ танилцуулж, бусдаас мэдээлэл авч дуустал энэ ажил үргэлжилнэ. Зорилго нь бусадтай мэдээлэл солилцох буюу өөрт буй мэдээллээ бусдад тарааж шинэ мэдээлэл олж авахад

· оршино.Энэ ажлыг дууссаны дараа багш бие биенээсээ юу мэдсэн, ямар шинэ мэдээлэл авсан тухай , энэ мэдээлэл нь өөрт нь ямар хэрэг болох тухай

ярилцуулна. Ярилцлагын явцад оюутнуудад юу хэрэгтэй байгааг ажиглаж түүний дагуу нэмэлт мэдээллийг олгоно.

III.2. Оролцооны арга, аргачлал

III.2.1.Тохиолдол шинжлэх /Case method/

Тохиолдол шинжлэх арга нь суралцагчдад эрх зүйн хэм хэмжээг амьдралын тодорхой жишээн дээр үндэслэн хэрэглэж сурахад чиглэгдсэн асуултын аргад тулгуурласан хэлбэр юм. Тодорхой жишээ нь түүхэн явдал, бодит хэрэг, зохиомол үйл явдал, шүүхийн сонсгол мэдээ зэрэг суралцагчдад нийгэм, эрх зүй, хүний эрхийн асуудлаар шинэ соргог ойлголт, мэдлэг өгөх, асуудалд олон талаас нь шүүмжлэлтэй, нухацтай хандах сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдэж ашиглагдах хэрэглэгдэхүүн юм.

Сургалтын тохиолдлууд ихэвчлэн эх бичвэрийн хэлбэртэй байдаг боловч кино болон дүрс бичлэг, дуу хураагчид бичигдсэн, дүр бүтээж тоглох болон бусад хэлбэрээр байж болно.

Тохиолдол шинжлэх аргыг хэрэглэхийн тулд амьдрал, практикт гарч байсан бизнесийн эрх зүйтэй холбоотой хэрэг маргааны талаархи янз бүрийн мэдээлэл, хууль тогтоомж, эрх зүйн актууд болон холбогдох гарын авлагуудыг бэлтгэсэн байх шаардлагатай.

Зорилго: Сургалтын энэ арга нь суралцагчийг ямар нэгэн бодит баримтын талаар асуулга тавих, тухай бүрийн тодорхой нөхцөлүүдэд чухам ямар элемент нь чухал болохыг тодорхойлж тэдгээрийг задлан шинжилж нэгтгэн дүгнэж тохиолдол бүрт эргэцүүлэн бодож байх боломж олгодог. Тохиолдлыг шинжлэх явцдаа суралцагчид нь цээжлэн тогтоох эхний хэлбэрээс эхлээд бодит баримтыг үнэлэх хүртэлх сэргэхүйн үйлдлүүдийг хийж дадлагажих болно. Түүнчлэн оюутнууд шүүхийн шийдвэр болон хэрэг маргаанд дүн шинжилгээ хийх, хууль хэрэглэх дадал, арга зүй олгох, гэрээ байгуулах, оюутнуудын уг хичээлийг сонирхон судлах идэвхийг өрнүүлэхэд энэ аргын зорилго оршино. Тохиолдол шинжлэх аргыг яагаад хэрэглэдэг вэ?

· Тоймлосон дүгнэлт, тодорхой үзэл санааг гаргадаг.

· Харьцангуй өндөр түвшинд хийсвэрлэн сэтгэх боломжийг хангадаг.

· Суралцагчдын дотоод сэтгэлгээний дадлага, чадварыг хөгжүүлж, бие даасан задлан шинжилгээ хийх болон шийдвэр гаргах хүнд бэрх сэтгэн бодох үйлдэлд дасгана.

· Хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг таниулахын зэрэгцээ суралцагчдын дүрслэн бодох сонирхол, сэтгэлгээг өдөөдөг.

· Танхимд суралцаж буй суралцагчдыг бодит амьдралын туршлага жишээтэй сэтгэлгээний хувьд холбоотой байх нөхцөлийг бүрдүүлнэ.

· Суралцагчдад мэдсэн, сурсанаа хэрэглэх боломж олгохын зэрэгцээ хүний эрх, эрх зүйн салбарт шинэ үзэл санаа, ойлголт, зарчмыг хөгжүүлэхэд нөлөөлнө.

Тохиолдол шинжлэх аргыг хэрэглэхэд тавих хязгаарлалт болон санамж:

· Хэдийгээр авч байгаа тохиолдол нь бодит байдлын тусгал болдог ч жинхэнэ бодит байдал хараахан биш юм. Нэг ч жишээ бодит байдлыг орлохгүйг санах хэрэгтэй. Зарим тохиолдолд жинхэнэ бодит байдал дээр шийдвэр гаргахдаа танхимын сургалтын жишээнд үзүүлж хэрэглэх аргагүй тийм үл мэдэгдэм, үл ойлгогдох баримтад үндэслэхэд хүрдэг ч бий.

· Сургалтанд хэрэглэгдэж буй жишээ бүр нь өөрийн тодорхой үзэл бодол, мэргэжлийн түвшин бүхий хүн /багш/-ээр дамжиж суралцагчдад хүрдэг юм. Уг аргыг хэрэглэх нь үлэмж цаг хугацаа шаардана. Энэ чанараар бусад хичээл, сэдвийн цагт эсрэгээр нөлөөлдөг. Иймээс тохиолдол нь маш сайн шилж авсан, баялаг агуулгатай, өгөөжтэй, суралцагчдын дадлага, чадварыг үнэхээр хөгжүүлэхэд чиглэгдсэн байх ёстой

· Зөвхөн ганцхан тохиолдлыг шинжилснээр суралцагчид маш том дүгнэлтэнд хүрч болох юм. Мөн нэг сэдэв дээр хэд хэдэн жишээ, эсвэл өгсөн жишээн дээр, өгсөн статистик тоо баримт дээр ажиллах боломжтой.

· Ердийн танхимын нөхцөлд багш нь энэ аргаар хичээл явуулахад лектор биш ярилцлагыг хөтлөгчийн дүрд тоглох болно. Гэтэл багш бүр энэ үүрэгтээ бэлэн бил үү? Зарим тохиолдолд хууль, эрх зүй тэр бүройлгомжтой биш, тэгээд ч цоорхой ихтэй байдаг. Батлагдсан хуулиудын эдгээр дутагдал нь сургалтын жишээг танхимын нөхцөлд заахад хүндрэлтэй.Ийм тохиолдолд багш, суралцагчид ямал хууль батлагдсан байх ёстой байсан,хуулийг хэрхэн өөрчлөн сайжруулж болох, ийнхүү өөрчлөн сайжруулахад оролцох арга замуудын талаар ярилцахад хүрдэг

.

· Энэ аргыг хэрэглэхдээ нэг багшид 500-с илүүгүй оюутан оногдохоор тооцоолох хэрэгтэй бөгөөд илүү олон оюутантай багш нэгэн зэрэг ажилласан тохиолдолд хичээлийн зорилго, үр дүнд муугаар нөлөөлдөг.

· Холбогдох гарын авлага /гарын авлага, дасгал, хураамж зэрэг/, материал, хууль тогтоомжоор зайлшгүй хангагдсан байх ёстой бөгөөд энэ шаардлага хангагдаагүй тохиолдолд хичээлийг үр дүнтэй явуулах боломжгүй.

· Багшийн хувьд хууль, хяналтын байгууллагад хоёроос дээш жил ажилласан, онол, практикийн өндөр мэдлэгтэй,чадвартай байх учиртай.

Тохиолдлыг бэлтгэх:

Тохиолдлыг сонгож авах болон боловсруулахдаа дараах шалгууруудыг анхаарах хэрэгтэй:

· Хүмүүсийн амьдрал, санхүүгийн эрх зүйн практикт олон тохиолддог маргаантай асуудлуудыг тусгасан өөрөөр хэлбэл бодит байдалд туйлын нийцсэн эсэх,

· Суралцагчдад сонирхолтой бөгөөд зохимжтой эсэх,

· Тохиолдолд авсан нөхцөл нь задлан шинжилгээ хийж, өөрсдийн эргэцүүллээ бодож боловсруулах боломж олгохуйц байгаа эсэх,

· Эерэг, сөрөг баримт нотолгоо гаргаж болох эсэх.

Үе шат:

Нэг. Шийдвэр гаргахад бэлтгэх үе

Аливаа шийдвэрийг гаргахад хангалттай сайн мэдээлэл, баримт нотолгоо цуглуулж боловсруулах хэрэгтэй байдаг.

Үүний нэг адил тохиолдлыг шинжилж, шийдвэр гаргахын тулд ч бэлтгэл ажил хэрэгтэй. Үүнд:

Тухайн тохиолдлыг шинжилж, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг өгөх.Мэдээллийг өгөх олон янзын арга байдаг. Тухайлбал: уншуулах, бага хэмжээний лекц сонсох, видео бичлэг үзэх гэх мэт.

Тохиолдлыг уншуулах. Энэ үед тэдэнд тохиолдол / шүүхээр хянан хэлэлцэх ажиллагаа/-ын эцсийн үр дүн, шийдвэрийг мэдээлэхгүй байх хэрэгтэй. Уг асуудлын бодит төгсгөлийг нилээд хожим нь авч үзэх болно.

Цаашдаа суралцагчдын анхаарлыг бодит баримтын учрыг олоход чиглүүлэх хэрэгтэй. Юуны түрүүнд тохиолдлын үйл явдлыг сайтар ойлгуулах нь чухал.

Дараах асуудалд хариулт авах замаар тэдний ойлголтыг гүнзгийрүүлж болно.

· Уг тохиолдолд/шүүхээр хянан хэлэлцэх ажиллагаа/ чухам юу болсон бэ?

· Уг маргаанд ямар хүмүүс, аль аль талууд оролцсон болох?

· Оролцсон талууд болон хүмүүсийн, хийсэн зүйл нь чухам ямар учир шалтгааны улмаас үйлдэгдсэн болох?

· Ямар нөхцөлүүд чухал болох, ямар баримт юу дутагдаж байна вэ?

Хичээлийн энэ үед бүх суралцагчид нэг ижил баримтад тулгуурлах ёстой бөгөөд энэ үндсэн дээрээ идэвхтэй ажиллах ёстой тул багш танд сургалтын энэ шатанд анхааралтай байх нь чухал.Энэ үед уншлагын дадал оюутнууд олж авдаг чухал нөлөөтэй.

Багшийн зүгээс өөрөө асуулт боловсруулж суралцагчдад тавьж ч болно.Эсвэл тэднээр өөрсдөөр нь асуулт боловсруулж мөн болно. Ингэхдээ хоёр хоёроор нь ажиллуулах бөгөөд нэг нь чухал баримтууд дээр товч дүгнэлт хийж байхад нөгөө нь асуултуудыг боловсруулан бэлтгэж байна.

Хоёр. Шийдвэр гаргах үе. Суралцагчид хэрэгтэй мэдээллээ авч, тохиолдлыг хангалттай сайн судалж , ойлгосны үндсэн шийдвэр гаргах үйл ажиллагаандаа болно.

орно. Тэдний шийдвэр гаргах үйл явцыг багш олон аргаар зохион байгуулж

Санхүүгийн эрх зүй хичээл нь амьдралд ойрхон, практикаар байнга шалгагдаж байдаг учир энэ хичээлийг заах гол арга нь тохиолдол шинжлэх арга юм. Энэ аргыг хэрэглэхийн тулд эхлээд оюутнуудад тухайн сэдвээр л лекцийн хичээл орж, тодорхой ойлголт өгсөн байх нь манай өнөөгийн нөхцөлд тохиромжтой.

III.2.2.Маргаантай асуудлаар хэлэлцүүлэг явуулах арга.

Энэ арга нь эсрэг тэсрэг үзэл бодлыг оюутнууд хамтран хэлэлцэх, өөрийн санаа бодол байр суурийг илэрхийлэх,хамгаалах, мэдээлэл солилцох, өрсөлдөгчийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх чадвартай болгох зорилготой. Маргаантай асуудлаар хэлэлцүүлэг явуулах аргаар хичээлийг явуулахад оюутанд эсрэг тэсрэг үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, ойлгож няцаах,байр суурь, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвар суулгах, хандлага төлөвших боломжтой.

Суралцагчдаас уг хэрэгт тэдний үзэж байгаагаар хамгийн чухал маргаантай асуудлууд нь юу болохыг асууснаар багш уг сэдэвт холбогдолтой хэлэлцүүлэг, ярилцлагаа эхэлж болно. Хичээлийг явц, дүнгээс шалтгаалаад олог төрлийн /хууль эрх зүй, төр нийгмийн бодлогын эсвэл ёс суртахууны эсвэл практикийн холбогдолтой гэх мэт/ асуудлууд гарч болох юм.

Хууль зүйн ажиллагаанд асуудлууд нь гол төлөв эрх зүйтэй холбоотой байдаг.Гэвч үүний хамт дээр дурьдсан бусад төрлийн асуултуудыг ч нэгэн адил авч үзнэ. Суралцагчид эхлээд авч үзэж буй тохиолдлын хамгийн маргаантай болох гол зүйлийг нь ойлгох нь чухал бөгөөд үүнгүйгээр тэдэнд уг тохиолдлын бусад зүйлийг ойлгоход бэрхтэй болно.

Багшийн зүгээс суралцагчдын түвшин болон уг аргаар ажиллах дадлага туршлага зэргийг харгалзан өөрөө уг жишээний гол маргаантай хэсгийг нь тайлбарлаж болно.Ингэж олж авсан гол хэсгүүдийг дараа дараагийн үзэх зүйлүүдээс ялгах нь чухал юм.

хөндөн ярилцаж болно.

Үүний дараа баримт, нотолгоо олох, боловсруулах болон тэдний гаргасан баримт нотолгоо нь нэг үзэл санааг дэмжиж , нөгөөг эсэргүүцэх нь ойлгомжтой. Энэ явцдаа тэд олон талыг хамарсан дараах асуудлуудыг

· Маргалдагч үзэл санааг бүрийг дэмжих буюу эсэргүүцэх ямар баримт, учир шалтгаан байж болох? Аль нь үнэмшил муутай болох? Яагаад?

· Энэ асуудлыг өөр арга замаар шийдвэрлэж болох?

· Нийгэм болоод маргалдагч талуудын хувьд энэхүү асуудлыг яаж хэрхэн шийдвэрлэснээр ямар үр дагавар учирч болох?

· Баримт нотолгоо,учир шалтгаан болон шийдвэр бүрийн давуу тал нь юу болох?

Суралцагчдыг хууль зүйн баримт, шалтгааныг ашиглах, мөн санхүүгийн хууль тогтоомжийн ойлголт, үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээг уг сэдэвтэй холбон үзэж судалж чадаж байгаагийн төлөө, мэдэж байгаагийх нь хувьд шалгаж урам өгөх нь чухал. Янз бүрийн нотолгоо, баримт, учир шалтгааныг тодруулж хэлэлцэх явцад бусдын буюу өөр нотолгоо, үндэслэлд хүлээцтэй, тэвчээртэй хандах, мөн хэлэлцүүлгийн ил толд байдлыг хангасан тийм уур амьсгал бүрдүүлэх нь зохистой байдаг.

Суралцагчдаас шүүн хэлэлцэж буй ямар ч асуудал, санаа бодол, хүсэлт нь эвтэй, эетэй байдал,маргаан зөрүүтэй аль ч үед адил тэгшээр хэлэлцэгдэж яригдах ёстойг ойлгосон байх ёстой.Өөрөөр хэлбэл суралцагчид бусдыгаа сонсдог, үзэл санааг нь хүндэтгэдэг, бодит хандаж, үнэлэлт өгөх чадвартай байна гэсэн үг.

Энэ үе шатад тэдний бүх учир шалтгаан, нотолгоог сонссоны дараа шийдвэр гаргахад анхаарлыг нь төвлөрүүлэх нь зөв юм. Тэднээс гаргасан шийдвэрийнх нь үндэслэлийг заавал асуух хэрэгтэй. Хэрэв шйидвэрийг багш гаргасан буюу уншиж сонсгосон бол дараа нь заавал сурагчдаар үнэлэлт өгүүлэх хэрэгтэй. Тэд багшийг уншсан сэдэвтэй санал нийлж байна уу? Үгүй юу? Яагаад? Энэ шийдвэр нь уг ажиллагаанд холбогдогч талуудад хэрхэн тусч байна? Нийгэмд зөвхөн байгаа баримтад тулгуурлан өөр шийдвэр гаргаснаараа буруу мэтээр ямар үр дагавар авчрах вэ ? гэх мэтээр асуух нь тэдний үнэлэлт дүгнэлтээ хэлэх боломжийг хангана.

Хэрэв шийдвэрийг суралцагчид өөрсдөө гаргасан бол тэд уг шийдвэр гаргасан шалтгаан, үндэслэлийг хэрхэн тайлбарлаж байгааг анхаарах нь зүйтэй. Эцэст нь хэрэв авсан тохиолдол нь шүүхээр шийдвэрлэгдсэн бодит хэрэг байсан бол багш шүүхийн шийдвэрийг хэлж өгөх нь зүйтэй. Үүнийг хийхдээ суралцагчид

өөрсдийгөө ойлгох тийм байдал гаргахгүйгээр хйих нь чухал. Үүний тулд багш дараах загвар асуудтуудаас ашиглаж болох юм. Үүнд:

· Суралцагчдын гаргасан болон хуулийн байгууллагын гаргасан шийдвэрүүдийг харьцуулан үзэж аль нь юуны учир илүү давуутай болохыг хэлнэ үү?

· Шүүх яагаад өөр шийдвэр биш , чухам тэрхүү шийдвэрийг гаргах болов? Энэхүү шийдвэрийг гаргахад ямар учир шалтгаан нөлөөлөв?

· Та нар энэ шийдвэртэй санал хэрхэн нийлж байна вэ?Танд энэ шийдвэр хэрхэн нөлөөлж байна?Бусад хүмүүст бол яаж нөлөөлөх вэ? Энэ шийдвэрийн нөлөө ач холбогдол ямар байх вэ ? гэх мэт

Хичээлээр хэлэлцэх маргаантай асуудлыг сонгох шалгуур:

· Асуудлыг олон талаас нь авч хэлэлцэх боломжтой, үнэхээр маргаантай асуудал мөн эсэхийг тогтооно.

· Хуулийг дээдлэхэд болон ардчиллыг хөгжүүлэхэд энэхүү асуудал нь чухал ач холбогдолтой эсэх

· Энэ асуудал нь тухайн ангид хэлэлцэхэд тохиромжтой болон суралцагчдын хувьд ач холбогдолтой эсэх

Маргаантай асуудлыг хэлэлцэхэд баримтлах дүрэм: Маргаантай асуудлыг хэлэлцэхэд хувь хүний үзэл бодлыг хөндөх ба сэтгэлийн хөдөлгөөн үүсгэдэг учраас заримдаа түүнийг зохион байгуулалттай дарааллаар хэрэглэхэд хүндрэлтэй байдаг. Иймээс хичээлийг зохион байгуулалт сайтай явуулах, үүссэн маргаантай байдлыг хяналтандаа байлгахад дараах дүрэм нь багшид тус болно. Тухайлбал:

· Дүрмийг зөвшилцөж гаргаад бүгд биелүүлнэ

· Нотолгоо болон баттай мэдээлэл дээр анхаарлаа төвлөрүүлнэ.

· Цаг барьж, ганцаараа ярихаас зайлсхийнэ.

· Уриа хэрэглэхээс зайлсхийнэ.

· Маргааныг хийсвэр түвшинд хүргэхээсээ өмнө тодорхой асуудлуудаар ярилцана.

· Таны байр сууринд эргэлзэх бололцоог бусаддаа олгоно.

· Өөрийн байр суурийн эргэлзээтэй зүйл, хүнд хэцүү болон сул талуудыг хүлээн зөвшөөрнө.

· Бусдын санааг өөрчлөн хэлэх замаар ойлгож сурна. Ийм дадалтай болохын тулд бусдаас сонссоноо өөрчлөн хэлж сурна. Үзэл бодол болгонд хүндтэй хандана.

Хэрэгжүүлэх дараалал:

1. Ангийн булангуудад хэлэлцэх асуудлын сэдвээс хамааран ’’Санал бүрэн нийлж байна’’, Санал нийлж байна, Шийдээгүй буюу эргэлзэж байна, Санал нийлэхгүй байна, эсвэл Маш зөв, Зөв, Буруу, Маш буруу гэсэн бичиг бүхий цаасыг дээх ангилалаар байрлуулсан байна.

2. Энэ дасгал ажлыг хэрхэн хийх талаар дүрэм зохиогоод түүнийгээ хэлэлцэж батална. Дүрмийн жишээг доороос үзнэ үү.

3. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд суралцагчид өөрсдийн байр суурийг илтгэсэн бичиг бүхий буланд очиж зогсоно.

4. Суралцагчдыг өөрсдийн байр суурийг тодруулж тайлбарлахыг хүснэ. Бүх суралцагчдыг хамруулах үүднээс ижил сонголттой сурагчид нэг багийг үүсгэж ярилцаад байр сууриа танилцуулахад бэлдэнэ.

5. Өөрсдийн байр суурийг тайлбарласны дараа хэн нэг нь байр сууриа өөрчилж өөр буланд очихыг хүсэж байгаа эсэхийг асууна. Хэрэв өөрчлөх хүсэлтэй хүн гарвал яагаад ингэх болсон шалтгааныг асууна.Эсрэг баримтлалуудын дэвшүүлсэн үндэслэлээс аль нь хамгийн үнэмшилтэй байсныг асууна.

III.2. 3. Яагаад модны арга

Энэ аргыг Олон улсын нийтийн эрх зүйн хүрээнд маргаантай асуудлын учир шалтгааныг олж тогтоох,оюутнуудаар олон талт асуудлуудыг хэлэлцүүлэн, сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор хэрэглэнэ.Яагаад яагаад яагаад буюу таван яагаадын аргачлал хэмээх дээрх аргын тусламжтайгаар талууд /багууд/ тухайн асуудлын учир шалтгааны гинжийг тодорхойлдог. Нэг гинжийн хүрээнд бүх шалтгааныг олж тогтоогоод яагаад гэсэн асуултанд өөр хариулт олдохгүй болсон үед дахин огт өөр шалтгааныг авч түүнд яагаад асуулт тавин хариулах байдлаар ажилллана.

Яагаад?

Яагаад?


Яагаад?

Яагаад?


Дээрх аргын тусламжтайгаар асуудлыг хэрхэн шинжилж болохыг загвар хичээлээр тодорхойлон харуулав.

III.2.4.Жижиг багаар ажиллах

Жижиг багаар ажиллах энэхүү арга нь бусдыг анхааралтай сонсох, нэгдсэн дүгнэлтэнд хүрэх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах, багаа төлөөлөх зэрэг чадварыг амьдралд хэрэглэх боломжийг оюутанд олгоно.

Энэхүү аргын зорилго нь хамтран ажиллах болон бусдыг ойлгох зэрэг чухал чадваруудыг эзэмших боломжийг олгодгоос гадна өөр хоорондоо зөрүүтэй бодол санааг нийцүүлэхэд тусалдаг. Багаар ажиллахад дасгал дээр ажиллуулах шаардлага зүй ёсоор тулгардаг. Энэ тохиолдолд оюутнууд олон улсын нийтийн эрх зүй хичээлээр үзсэн ойлголтоо амьдралд хэрэглэх чадварыг суулгахын тулд тодорхой сэдэв сонгон авч дасгалыг бэлтгэнэ.

Жижиг багаар ажиллуулахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

· Суралцагчид тухайн ажлыг гүйцэтгэх мэдлэг, дадал, чадвар эзэмшсэн байх ёстой. Эзэмшээгүй тохиолдолд тэд тухайн даалгаварыг хийж гүйцэтгэх ямар ч сонирхолгүй байх тул та үүнийг нэн түрүүнд мэдэх шаардлагатай.

· Багт зааварчилгааг маш тодорхой өгөх ёстой. Нэг дор /хэдий маш тодорхой ч/ хоёроос дээш зааварчилгаа өгөхгүй байх.

· Жижиг багт тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд хангалттай цаг хугацаа олгох ёстой.Түрүүлж ажлаа дуусгасан багийг бусаддаа саад болгохгүйн тулд юу хийлгэхээ сайтар төлөвлөсөн байна.

· 3-6 гишүүнтэй баг бүрдүүлэх. Жижиг багийн хувьд 6 гишүүнтэй байх нь хамгийн дээд хэмжээ байна.

· Бие дааж болон хамтаараа ажиллах чадварыг зэрэг хөгжүүлэх буюу тэнцвэртэй байлгахыг зорьсон асуудал, даалгаврыг өгөх ёсгүй. Учир нь жижиг багаар ажиллах аргыг ширээ тойрон сууж бие даан ажиллах чадварыг бус хамтаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд л ашиглах нь илүү тохиромжтой.

· Энэ аргыг тодорхой зорилготойгоор, тохиромжтой үед, дүрмийн дагуу хэрэглэх ёстой болохоос биш зөвхөн лекцийг орлуулах нэг арга болгон ашиглаж үл болно.

· Баг доторхи удирдлагын асуудлыг мөн тооцож үзэх ёстой. Багаас нэг гишүүн хийсэн зүйлээ танилцуулах тохиолдолд тэр суралцагчийг шударгаар сонгоход анхаарах.

· Багаар ажиллахад гарах дуу чимээг хүлээн зөвшөөрөх ёстой.

· Жижиг багаар ажиллах явцад суралцагчид бие биенийхээ нүдийг харах боломжтой байдлаар суусан байна. Гишүүн тус бүр бусад гишүүдээ төвөггүйгээр харж харьцах ёстой.

Жижиг багаар ажиллахад бүлэг болгон хуваахдаа багш тодорхой асуудлуудыг анхаарч үзэх хэрэгтэй байдаг. Хэрвээ оюутнуудыг хүсэлтээр нь энэ нь хичээлийн үр дүнд төдийлөн сайнаар нөлөөлөхгүй. Үүнээс зайлсхийхийн тулд дараах арга барилыг ашиглах боломжтой. Үүнд:

· Оролцогчдыг хэдэн бүлэгт хуваах гэж байгаа тоогоороо дараалуулан тоолуулах,

· Оролцогчдыг төрсөн он, сар, нэрийн эхний үсэг, ордынх нь нэрээр жагсаан зогсоох,

· Оролцогчдыг урьд өмнө хамтран ажиллаж байгаагүй хэн нэгнийг сонгохыг хүсэх,

· Өөр өөр өнгийн карт, дүрс өгөөд ижил өнгийн карт, дүрстэй хүмүүсийг нэг бүлэг болохыг хүсэх,

· Дугаар бүхий цаас тараан өгч өрөөн дотуур ижил тоотой цаас бүхий хүнийг олох гэх мэт,

III.2.5.Мөс хайлуулах буюу танилцах дасгал

a) Цасан өнхрүүш

Зорилго:оюутнуудыг идэвхижүүлэх, алжаалыг тайлах, бие биенийхээ нэрийг мэдэх,

Анхаарах зүйл: жижиг багаар ажиллах үед тохиромжтой

Материал: шаардлагагүй

Оролцогч бүр нэрээ хэлэхээс гадна нэрнийхээ эхний үсгээр эхэлсэн ямар нэг тэмдэг нэр бодож олно. Тухайн хүний хувийн шинж чанарыг тодорхойлсон тэмдэг нэр байх нь чухал. Оролцогчид нэгэндээ тэмдэг нэр хэлж өгөх, давхцаж байгаа эсэхэд анхаарал хандуулах нь чухал.Дасгал дараах байдлаар явагдана. Үүнд:Оролцогч эхлээд өмнөх хүнийхээ нэр, нэрний үсгээр эхэлсэн тэмдэг нэр хэлээд дараа нь өөрийн нэр, тэмдэг нэрийг мөн хэлнэ. Дараагийн оролцогч түрүүчийн оролцогчийн хэлсэнийг бүгдийг давтаж хэлээд дараа нь өөрийн нэр, тэмдэг нэрийг мөн хэлнэ.Дасгал ийм маягаар цааш үргэлжилсээр сүүлчийн хүн бүх оролцогчийн нэр, тэмдэг нэрийг давтан хэлээд өөрийн нэр, тэмдэг нэрийг хэлнэ.

б). Бөмбөг

Зорилго: оюутнуудыг идэвхжүүлэх, алжаалыг тайлах, бие биенийхээ нэрийг мэдэх,

Материал: жижиг бөмбөг

Дасгал дараах байдлаар явагдана.Бүх оролцогчид тойрог болон зогсоно. Дасгалыг эхлээд өөрийн нэр болон хэн нэгний нэрийг хэлэнгээ тэр хүн рүүгээ бөмбөг шиднэ.Бөмбөг авсан хүн өөрийн нэрээ мөн бөмбөгөө дамжуулах хүний нэрийг хэлэнгээ бөмбөгөө шидэх байдлаар тоглоом өрнөх ба оролцогчид нэгнийхээ нэрийг лавлаж асуухгүйгээр мөн бөмбөгөө хурдан дамжуулдаг болтол үргэлжлүүлэн тоглож болно.

III.2.6. Солилцооны арга

Зорилго:тодорхой асуудлыг шинжлэхэд оролцогчдыг бүгдийг хамруулах, идэвхижүүлэх, бие даан асуудал дэвшүүлэн дүгнэх, шүүмжлэн хэлэлцэх

Анхаарах зүйл: оролцогчид баг дотроо шийдвэрлэх асуудлаа зураг, график, хүснэгт гэх мэт аргуудаар илэрхийлэн хамтран ажиллана.

Хэрэгжүүлэх дараалал:

· Багийн гишүүдийг дугаарлана.

· Багийн хэлсэн тоо, эсвэл оюутан өөрсдөө хэн нэгнийгээ сонгон багтаа үлдээж, үлдсэн хэсэг нь бусад багийн ажилтай танилцахаар явна. Энэ үедээ бүх багийн ажлыг тойрон явж танилцахаас гадна асуулт асууж, өөрсдийн саналыг хэлнэ.

Багтаа үлдсэн хүн өөр багаас ирж байгаа хүмүүст өөрсдийн хийсэн ажлаа танилцуулна.Бүх оролцогчид өөрсдийн багтаа эргэн ирж, багтаа үлдсэн хүндээ

бусдын санал бодлыг танилцуулж ярилцана. Багууд хийсэн ажлаа дахин хянаж, нэмэх, хасах зүйлийг тодорхойлон ажлаа нэгтгэнэ.

III.2.7. Марафон бичлэгийн арга

Энэ арга нь бага хугацаанд олон хүний саналыг гаргах, чөлөөт сэтгэлгээг

Анхаарах зүйл: тодорхой сэдэв үзсэний дараагаар хэрэглэж оюутнуудаар дүн шинжилгээ хийлгэнэ.

Хэрэгжүүлэх дараалал:

· Сургалтын агуулгыг харгалзсан оновчтой асуултыг урьдчилан бэлтгэнэ.

· Дээрх асуултад багийн гишүүн бүр нэг хуудас цаасан дээр өөрийн хариултаа бичээд баруун гар талын хүн рүүгээ дамжуулна. Ингээд анхны бичсэн хуудас эхний хүн дээр иртэл дамжуулна.

· Хариултууд нилээд зөрүүтэй байвал баг дотроо ярилцах замаар цааш үргэлжлүүлж болно. Хэрвээ багийн гишүүд бүр бүгд ижил хариулт бичсэн байвал эхний хүнийг урамшуулж болно. Марафон бичлэгийн аргыг аль болох хурдан хугацаанд тодорхой асуудлыг дүгнэн хэлэлцэх, оюутнуудыг идэвхижүүлэх, анхаарлыг төвлөрүүлэх болон хичээлийн төгсгөлд дүгнэх байдлаар хэрэглэхэд тохиромжтой.

III. 2.8 Мэтгэлцээний арга

Энэ арга нь оюутанд онолын болон хууль хэрэглээний илүү их шаардлага тавих төдийгүй мэтгэлцэх асуудлаараа нэлээдгүй зүйлийг судлах, боловсруулалт хийх зэргээр мэдлэг, чадварыг бүтээх хамгийн сонгодог арга юм.

Мэтгэлцээний зорилго: Оюутанд тухайн сэдвийн хүрээнээс хамааран бие даан өөрийн үзэл өодлыг хамгаалах нотолгооны зайлшгүй шинжийг ухамсарлуулах, аливаа асуудалд хандахдаа эрх зүйн хувьд зөв үнэлж дүгнэх,өөрийнхөө санааг бусдад зөв илэрхийлэх, илтгэх болон сонсох урлаг эзэмшүүлэх, асуудалд зөв зохистой хандах, хувилбарын шалгуурыг тогтоож сургахад оршино.

.

Мэтгэлцээний аргын дүрэм:

· багууд шодож асуудалд тайлбар дүгнэлтээ гаргахад бэлтгэнэ

· Мэтгэлцээний талуудыг тэнцүү тооны оюутантайгаар хуваарилана.Нэг талд орж байгаа оюутаны тоо 3 аас илүүгүй байна.

Мэтгэлцэх асуудлуудыг болон тохиолдол хэргийн жишээг багш танилцуулж энэ дагуу

· Мэтгэлцээнийг нээлттэй явуулна.

· Талуудын аль нэг нь тайлбар нотолгоо, үндэслэлээ тайлөарлаж байхад нөгөө тал сонсох үүрэгтэй

· Мэтгэлцэж буй асуудал, тавьсан зорилго, агуулгаас хальсан тохиолдолд багш мэтгэлцээнийг шууд зогсоож, хэлэлцэх ёстой асуудал руу чиглүүлнэ.

· Талууд хэн нэгнийгээ доромжлох, гүтгэх, зүй бус авир гаргасан тохиолдолд ийм явдал гаргасан талыг мэтгэлцээнд хангалтгүй оролцсонд тооцож мэтгэлцээнийг зогсооно.

III. 2.9 Байр сууриа илэрхийлэх арга.

Энэ арга нь маргаантай асуудлыг хэлэлцэхэд ихээхэн ач холцогдолтой. Маргаантай асуудал нь хууль зүйн үндэслэлтэй, зөв хариулт байхгүй, 50 ба түүнээс дээш эсрэг байр суурьтай байх ёстой.

Зорилго: Үзэж буй сэдэв хэлэлцэж буй тохиолдолын хүрээнд олон янзын эсрэг байр сууриуд байдаг гэдгийг харуулах, оюутануудад өөрсдийн байр сууриа илэрхийлэх, үзэл бодолдоо үнэнч итгэлтэй байх, болон харилцааны чадвараа амьдралд хэрэглэх боломж олгоход тустай. Түүнчлэн тухайн сэдвийг оюутан хэрхэн ойлгосныг үнэлж дүгнэх үүднээс хичээлийн эцэст хэрэглэж бас болно.

Хэрэгжүүлэх дараалал:

1. Ангийн булангуудад хэлэлцэх асуудлын сэдвээс хамаарч “Санал бүрэн нийлж байна” “санал нийлж байна” “шийдээгүй буюу эргэлзэж байна” “санал нийлэхгүй байна” эсвэл “маш зөв” “ зөв” буруу” “ маш буруу” гэсэн цаас бүхий цаасыг дээрх дараалалаар байрлуулсан байна.

2. Энэ дасгал ажлыг хэрхэн хийх талаар дүрэм зохиогоод түүнийгээ хэлэлцэж батална. Дүрмийн жишээг дороос үзнэ үү

Хэлэлцэж буй асуудлаар оюутанууд өөрсдийн байр суурийг илтгэсэн бичиг бүхий

3. Оюутануудаас өөрсдийн байр суурийг тодруулж тайлбарлахыг хүснэ. Ижил сонголтой оюутанууд нэг багийг үүсгэж ярилцаад байр сууриа танилцуулахад бэлтгэнэ

4. Багууд өөрсдийн байр сууриа тайлбарласны дараа хэн нэг нь байр сууриа өөрчилж өөр буланд очихыг хүсэх эсэхийг асууна.Хэрэв өөрчлөхийг хүссэн оюутан гарвал яагаад ингэх болсон шалтгааныг асууна.

5. Эсрэг баримтлалуудын дэвшүүлсэн үндэслэлээс аль нь хамгийн үнэмшилтэй байсныг багуудаас асууна.

Байр сууриа илэрхийлэхэд баримтлах дүрэм:

· Өөрийнхөө ярих ээлжийг хүлээх

· Нэг нь ярьж байхад бусад нь чимээгүй сонсох

· Шинэ санал үндэслэл гаргах, Бие биетэйгээ маргалдахгүйгээр соёлтой харьцах

· Өөрийнхөө байр суурийг хэзээ ч өөрчилж өөр буланг сонгож болно.Гагцхүү яагаад үзэл бодлоо өөрчлөх болсон шалтгаанаа хэлнэ.

· Бусад хүмүүсийн үзэл бодлыг сонсож хүндэтгэх. Бусад үзэл баримтлал, үндэслэлүүдээс илүү их таалагдсанаа тайлбарлах

Байр сууриа илэрхийлж сурахын тулд дагаж мөрдөх үе шат:

· Өөрийн үзэл бодлоо тодорхойлох

· Өөрийн үзэл бодлоо хамгаалсан нэг шалтгаанаа хэлэх

· Өөрийн хэлсэн шалтгаанаа тодруулах жишээ татах

· Өөрийн үзэл бодлоо нэгтгэх

IV хэсэг. Олон улсын нийтийн эрх зүйн хичээлээр оюутныг үнэлэх үнэлгээ

IV.1.Үнэлгээний зорилго

Олон улсын нийтийн эрх зүйн хичээлийн явцад олж авсан мэдлэг, түүнийг практик амьдралд ашиглах чадвар хийгээд оюуны үнэт зүйлийн баримжаалалд гарсан өөрчлөлтийг бодитойгоор үнэлэхэд уг хичээлийн үнэлгээний гол зорилго оршино. Багш үнэлгээний дүнг дараахь зорилгоор явуулна:

· давтан судлах шаардлагатай эсэхийг тогтоох

· сургалтын үр дүнд оюутны мэдлэг, чадвар ямар түвшинд байгааг тодорхойлох

· багш өөрийгөө болон хичээл зорилгодоо хүрсэн эсэхийг үнэлэх

IV.50. Үнэлгээний шалгуур:

Үнэлэх зүйл

Үнэлэх жишиг шалгуур

Мэдлэг

· тодорхой асуултанд онолын үндэстэй хариулж чадаж байгаа эсэх

· мэдлэгээ бусдад танилцуулж, тайлбарлаж чадаж байгаа эсэх

· тухайн судлагдахууны тодорхойлолт гаргах, үндсэн ба үндсэн бусыг ялгах, харьцуулалт хийх, хамаарлыг тогтоох арга зүйг эзэмшсэн эсэх

· хариулт болон үзэл бодлынхоо үндэслэл нотолгоог гаргаж байгаа байдал


Чадвар

· тодорхой онолын мэдлэгийг ашиглан (үндэслэл, нотолгоо болгох, жишээ баримт татах, тайлбарлах) тухайн асуудлыг тайлбарлаж, шийдвэр гаргаж чадаж байгаа эсэх

· бодлого бодох, тохиолдол шийдвэрлэхдээ ОУН эрх зүйн онолын мэдлэгээ ашиглаж чадаж байгаа эсэх

· баримт бичиг боловсруулах чадварт суралцсан байдал

· амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадварын хөгжлийн түвшин

Хандлага

· өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлгээ дүгнэлтийг илэрхийлж чадаж байгаа эсэх, ийнхүү илэрхийлэхдээ бусдын үзэл бодол, байр сууринд хүндэтгэлтэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж харж, авч чадаж байгаа эсэх

· багийн гишүүн байх, бусдыг төлөөлөх чадварын хөгжилт

· ялгаатай үзэл бодол байр сууринд хандах хандлага, түүнийг хүлээн зөвшөөрч байгаа байдал

Үүнээс гадна оюутны мэдлэг, чадварын түвшнийг дараахь байдлаар ангилан, үнэлгээг ялгавартай тогтоож байх нь зүйтэй. Энэ байдлыг хамгийн энгийн буюу доод түвшнээс хамгийн төвөгтэй буюу дээд түвшинд хүрэх дарааллаар тодорхойлж болно. Үүнд:

Мэдлэг. Хамгийн доод түвшин. Ихэвчлэн тодорхой баримт, мэдээллийг тогтоож авах, сэргээн санах чадварыг авч үзнэ. Ойлгоц. Бусдын олж тогтоосон зүйлийг оюутан наад захын түвшинд ойлгосон болохыг харуулж буй тайлбарлах, өөрийн үгээр илэрхийлэх, ургуулан бодож дүгнэлт хийх чадвар юм.

Хэрэглээ. Оюутан олж авсан ойлголт,зүй тогтол зэргийг урьд тохиолдож байгаагүй, шинэ нөхцөл байдал, мөн практикийн тодорхой тохиолдолд хэрэглэх чадвар.

Анализ. Мэдээллийг бүрэлдэхүүн хэсгүүдэд, задлан хувааж, ялгаж зааглахыг хэлнэ.

Синтез. Бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэн бүхэл зүйл болгохыг хэлнэ. Оюутан урьд нь байгаагүй бүтцийн шинэ хувилбарыг бүтээх чадвартай байх ёстой.

Үнэлэлт. Хамгийн дээд түвшин. Бусдын бүтээсэн зүйл, түүний логик бүтэц, үндэслэл нотолгоо нь бүрэн гүйцэд хийгдсэн эсэхэд үнэлгээ өгөх зэргийг ойлгоно.

Дээрхи чадварын түвшинг дараахи байдлаар ангилж болно. Үүнд:

Сургалтын зорилго

Оюутны чадвар

Заавал эзэмшсэн байвал зохих (essential)

Мэдлэг, ойлгоц, хэрэглээ

Эзэмшсэн байвал сайшаалтай (desirable)

Анализ, синтез, үнэлгээ

IV.3. Сэдвийн жишиг үнэлгээ

Сэдвийн зорилго:

· Лекцийн хичээлээр олсон мэдлэгээ бататгах, баяжуулах

· Олон улсын нийтийн эрх зүйн талаар өргөн мэдлэг эзэмших, ялангуяа олон улсын гэрээний зүй, эрүүгийн эрх зүй, гадаад харилцааны эрх зүй гэх мэт

· Өөрсдөө бие даан олон улсын нийтийн эрх зүйг өөрийн орны эрх зүйтэй хэрхэн уялдаж байгааг судлан дүгнэлт хийх

Жишиг шалгуур:

Мэдлэгийг үнэлэх шалгуур:

· Олон улсын нийтийн эрх зүйн зохьцуулах зүйл нь бусад эрх зүйс ялгагдах голонцлог нь юу вэ?

· Олон улсын нийтийн эрх зүйн онцлог, өөрийн эрх зүйн онцлогийн талаар дүгнэлт хийх

Чадварыг үнэлэх шалгуур:

· Өөрийн сонирхсон салбар эрх зүй хоорондын өөрөөр хэлбэл микро түвшний харьцуулалт хийх

· Асуултанд хариулахдаа тухайн асуудалд хамааралтай жишээ, баримт, үндэслэл, нотолгоог зөв сонгож чадаж байгаа эсэх

· Өгөгдсөн жишээ баримт, үндэслэл, нотолгоог ашиглан онолын тайлбар хийж чадаж байгаа эсэх

· Холбогдох сэдвийн хүрээнд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулж, ашиглаж, боловсруулж чадаж байгаа эсэх

· Амаар болон бичгээр өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж чадаж байгаа эсэх

Хандлагыг үнэлэх шалгуур:

· Өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж байгаа эсэх

· Бусдаас суралцах эрмэлзлэлтэй болсон эсэх

· Асуудалд тал бүрээс хандах хандлага төлөвшиж байгаа эсэх

· Асуудалд өөрийн гэсэн итгэл үнэмшил бий болгож байгаа эсэх

Ү ХЭСЭГ. ОЛОН УЛСЫН НИЙТИЙН ЭРХ ЗҮЙ ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

Монгол Улсын олон улсын гэрээ

I. “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаар, I боть

  1. Хүний эрхийн түгээмэл тунхаглал
  2. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт
  3. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт I протокол
  4. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт
  5. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай конвенц
  6. Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц
  7. Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн нэмэлт протокол
  8. Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оруулах нэмэлт өөрчлөлт
  9. Хүүхдийн эрхийн тухай конвенц
  10. Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол
  11. Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчилахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол
  12. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулах нэмэлт өөрчлөлт
  13. Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенц
  14. Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай конвенц
  15. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц
  16. Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенц
  17. Дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай конвенц
  18. Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц
  19. Спортод апартеид бодлого явуулахын эсрэг олон улсын конвенц
  20. Апартеидын гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгдчийг шийтгэх тухай олон улсын конвенц
  21. Боловсролын талаар алагчилахтай тэмцэх тухай конвенц

II. “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаар, II боть

  1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм
  2. Олон улсын шүүхийн дүрэм
  3. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм
  4. Дипломат харилцааны тухай Венийн конвенц
  5. Консулын харилцааны тухай Венийн конвенц
  6. Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц
  7. Далайд гарцгүй улсын дамжин өнгөрөх худалдааны тухай конвенц
  8. Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлагийг үүсгэн байгуулах конвенц
  9. Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээр
  10. Улс болон гадаад улсын иргэний хооронд хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай конвенц

III. “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаар, III боть

  1. Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенц
  2. Иргэний агаарын тээврийн аюулгүй байдалд чиглэсэн хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц
  3. Олон улсын хамгаалалтад орох хүмүүс, түүний дотор дипломат төлөөлөгчдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шийтгэх тухай конвенц.
  4. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц.
  5. Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенц
  6. Хүн барьцаалахын эсрэг олон улсын конвенц
  7. Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцийн Олон улсын иргэний нисэхэд үйлчилдэг нисэх буудал дахь хүч хэрэглэсэн хууль бус үйлдлийг хориглох тухай нэмэлт протокол
  8. Хуванцар тэсрэх бодис илрүүлэх зорилгоор тэмдэг тавих тухай конвенц
  9. Алан хядах зорилгоор бөмбөг хэрэглэхтэй тэмцэх тухай олон улсын конвенц
  10. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай олон улсын конвенц
  11. Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адил ёс тогтоох хэв заншлыг устгах тухай нэмэлт конвенц
  12. Боолчлолыг устгах тухай Женевийн конвенц, түүний протокол.
  13. Мансууруулах бодисын тухай конвенц
  14. Мансууруулах бодисын тухай конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах тухай протокол
  15. Мансууруулах бодисын тухай конвенцийн 1972 оны нэмэлт протоколын нэмэлт
  16. Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хил гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Конвенц
  17. Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенц
  18. Сэтгэц нөлөөт бодисын тухай Венийн конвенц

Монгол Улсын хууль

  1. Агаарын тухай хууль /1995 он, ТМ-95 ¹5-6/
  2. Архивын тухай хууль /1998 он, ТМ-98 ¹2/
  3. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай /2002 он, ТМ-2002, ¹ 27/
  4. Агаарын зайг нисэхэд ашиглах тухай /2003 он, ТМ-2003, ¹ 23/
  5. Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай /2003 он, ТМ-2003, ¹ 47/
  6. Батлан хамгаалахын тухай хууль /1993 он, ТМ-93, ¹4-5/
  7. Байгаль орчныг хамгаалах тухай хууль /1995 он, ТМ-95, ¹5-6/
  8. Байгалийн ургамлын тухай /1995 он, ТМ-95, ¹5-6/
  9. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль /1993 он, ТМ-93, ¹4-5/
  10. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль /1993 он, ТМ-94, ¹2/
  11. Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль /1998 он, ТМ-98, ¹2/
  12. Дотоодын цэргийн тухай хууль /1995 он, ТМ-95, ¹12/
  13. Дайн бүхий байдлын тухай хууль /1998 он, ТМ-98 ¹3/
  14. Дайны байдлын тухай хууль /1998 он, ТМ-98, ¹6/
  15. Далай ашиглах тухай /1999 он, ТМ-99, ¹27
  16. Дипломат албаны тухай /2000 он, ТМ-2000, ¹39/
  17. Ерөнхийлөгчийн тухай /1993 он, ТМ-93, ¹3/
  18. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай /2003 он, ТМ-2003, ¹ 25/
  19. Иргэний нисэхийн тухай /1999 он, ТМ-99, ¹5/
  20. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль /1993 он,ТМ-94, ¹2/
  21. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай /2000 он, ТМ-2000, ¹48/
  22. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай /2002 он, ТМ-2002, ¹ 46/
  23. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай /2004 он, ТМ-2004, ¹ 16/
  24. Олон улсын валютын сан, шинэчлэл хөгжлийн банк, олон улсын санхүүгийн корпорац, олон улсын хөгжлийн ассоциацид БНМАУ гишүүнээр элсэх тухай /1991 он, ТМ-91, ¹1/
  25. Олон Улсын гэрээний тухай хууль /1993 он, ТМ-94, ¹3/
  26. Садар самуун явдалтай тэмцэх тухай /1998 он, ТМ-98, ¹3/
  27. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай /1999 он,ТМ-99, ¹34/
  28. Соёлын өвийг хамгаалах тухай /2001 он, ТМ-2001, ¹ 25/
  29. Терроризмтой тэмцэх тухай /2004 он, ТМ-2004, ¹ 19/
  30. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай /2004 он, ТМ-2004, ¹ 21/
  31. Улсын хилийг хамтран шалгахад баримтлах чиглэлийн тухай/1993 он, ТМ-93, ¹4-5/
  32. Улсын хилийн тухай хууль /1993 он, ТМ-93 ¹4-5/
  33. Улсын нисэхийн тухай /2003 он, ТМ-2003, ¹ 23/
  34. Үндсэн хууль /1992 он, ТМ-92, ¹1/
  35. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай хууль /1992 он, ТМ-92, ¹3/
  36. Үндэсний аюулгүй байдлын тухай /2001 он, ТМ-2002, ¹ 03/
  37. Харьяатын тухай хууль /1995 он, ТМ-95, ¹10-11/
  38. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль /1996 он, ТМ-96, ¹8/
  39. Цөмийн зэвсгээс ангид байх тухай /2000 он, ТМ-2000, ¹6/
  40. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай /2001 он, ТМ-2001, ¹ 27/
  41. Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай /2002 он, ТМ-2002, ¹ 27/
  42. Чөлөөт бүсийн тухай /2002 он, ТМ-2002, ¹ 27/
  43. Эрүүгийн хууль /2002 он, ТМ-2002/
  44. Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 он, ТМ-2002/

Сурах бичиг

М.Дүгэрсүрэн. О.Хосбаяр. Олон улсын эрх зүй. УБ., 1999.

Б.Нармандах, Н.Гантулга. Олон улсын нийтийн эрх зүй. УБ., 2003.

И.И.Лукашук. Международное право. /общ. часть/ М.2000.

П.Н.Бирюков. Международное право. Т.1998.

К.А.Бекяшев. Международное публичное право. М. 1998.

Ю.М. Колосов. Э.С.Кривчикова . Международное право. М. 2000.

Курс международного права в 7-ми томах. М., 1989.Т. I.

А.Фердросс. Международное право. М., 1959.

Д. Анцилотти. Курс международного права. М., 1961.

Gerhard von Glahn. Public International law.NY., 1987.

J.G.Starke. An introduction to International law. London., 1963.

Malcolm N.Shaw. International law. Cambridge., 2005.

International Humanitarian Law. ICRC 1999.

Нэг сэдэвт бүтээл

Г.Нямдоо. Олон улсын хууль зүйн зарим асуудал. УБ., 1973.

Ж.Бор. Монголын улс төрийн гадаад бодлого, дипломатын уламжлалын зарим асуудал: эрт, дунд ба шинэ үе. УБ., 1988.

Ж.Амарсанаа. Хүний эрх: Олон улсын ба үндэсний эрх зүйн асуудал. УБ., 2000.

О.Пунцагдаш. Иргэний харьяалал (Олон улсын эрх зүйн асуудал). УБ., 2002.

Г.Сэсээр. Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн зарим асуудал. УБ., 2000

О.Батсайхан. Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ (1911-1916 он). УБ., 2003.

М.Мөнхбат, М.Уянга. Олон улсын эрүүгийн шүүх: асуулт хариулт. УБ хот, 2002. Г.Сэсээр. Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн зарим асуудал. УБ., 2000

М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр. Дипломат ажиллагаа, дипломат албаны үндэс. УБ., 1998

Ж.Бор. Монголын улс төрийн гадаад бодлого, дипломатын уламжлалын зарим асуудал: эрт, дунд ба шинэ үе. УБ., 1988.

Б. Буд. Консулын албаны үндэс. УБ., 1999.

Т.Ариунсанаа. Монгол улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус. УБ хот, 2001.

Л.Хашбат. Международный статус Монголии: историко-правовые аспекты. УБ хот, 2001.

Ц.Цэлмэг. Олон улсын эрүүгийн эрх зүйн ойлголт, судлах зүйл. УБ., 2004.

Д.Мөнхтуяа. Олон улсын эрүүгийн эрх зүйн зарим асуудал. УБ ., 2004.

Г.Сэсээр. Олон талт худалдааны хэлэлцээний Уругвайн үе шатны дунд байгуулсан эрх зүйн баримт бичиг. УБ хот, 2000.

Г.Сэсээр. Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн зарим асуудал. УБ., 2000

Т.Цэнд-Аюуш. Олон улсын эдийн засаг ба олон улсын худалдааны бодлого. УБ хот, 2000.

О.Чулуунцэцэг. Олон улсын татварын эрх зүйн зохицуулалт. УБ., 2003.

Д.Авирмэд Олон улсын худалдаа ба эдийн засаг. УБ., 2004.

М.Сувд.Гадаад худалдаа (бизнес эрхлэгчид, практикийн ажилтан болон хууль зүйн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулав). УБ., 2002.

Х.Олзвой. Олон улсын эдийн засгийн харилцааны зарим асуудал. УБ., 1983.

Т.Сэнгэдорж. Экологийн эрх зүй. УБ., 1997.

Г.Совд. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. 1992 он

Б.Гүнбилэг, А.Төмөр. Харьцуулсан эрх зүй. УБ. 2005 он.

Э.Х. Аречага. Современное международное право. М., 1983.

Тункин Г. И. Теория международного права. М., 1970.

Левин Д. Б. История международного права. М., 1962.

Баскин Ю. Я., Фельдман Д. И. История международного права. М., 1990.

Тункин Г. И. Теория международного права. М., 1970.

И.И.Лукашук. Нормы международного права М., 1960.

И.И.Лукашук. Источники международного права. Киев, 1966.

A.П.Мовчан Кодификация и прогрессивное развитие международного права.— М., 1972.

Н.В.Миронов. Международное право: нормы и их юридическая сила. М., 1980.

Л.Н.Шестаков. Императивные нормы в системе современного международного права. М., 1981.

Л.А.Алексидзе. Некоторые вопросы теории международного права: императивные нормы (jus cogens). Тбилиси, 1982.

Г.М. Даниленко. Обычай в современном международном праве. М., 1988.

Во имя мира. Международно-правовые проблемы европейской безопасности.— М., 1977.

Кузнецов В.И., Тузмухамедов Р.А., Ушаков Н.А. От Декрета о мире к Декларации мира. М., 1972.

Менжинский В. И. Неприменение силы в международных отношениях. М., 1976.

Ушаков Н. А. Невмешательство во внутренние дела государств. М., 1971.

Бараташвили Д. И. Принцип суверенного равенства государств в международном праве. М., 1978.

Клименко Б.М, Ушаков Н.А. Нерушимость границ - условие международного мира.— М., 1975.

Левин Д. Б. Принцип мирного разрешения международных споров. М., 1977.

Клименко Б. М. Государственная территория.— М., 1974.

Клименко Б. М. Мирное решение территориальных споров.— М., 1982.

Ю.Р. Бояре. Вопросы гражданства в международном праве. М., 1986.

Л.Н. Галенская. Право убежища. М., 1968.

Курс международного права в 7-ми томах. М., 1990.- Т. 3.

С.В. Черничеико. Международно-правовые вопросы гражданства. М., 1968.

В.И. Потапов Беженцы и международное право. М., 1986.

В.А.Василенко. Ответственность государств за международные правонарушения. Киев, 1976.

Ю.М.Колосов. Ответственность в международном праве. М., 1975.

С.Б.Раскалей. Объективная ответственность государств в международном праве. Киев, 1985.

Ю.А.Решетов. Борьба с международными преступлениями против мира и безопасности. М., 1983.

Ю.А.Ушаков. Основания международной ответственности. М. 1983.

Л.Н.Анисимов. Международно-правовые средства разрешения международных споров (конфликтов). Л., 1975.

Э.А.Пушмин. Мирное разрешение международных споров (международно-правовые вопросы). М., 1974.

Д.Б.Левин. Принцип мирного разрешения международных споров. М., 1977.

Ф.И.Кожевников., Шармазанашвили Г. В. Международный Суд ООН. М., 1971.

Ю.В.Осинцев., Турбин Э. А. Борьба СССР за совершенствование процесса мирного урегулирования международных споров. М., 1973.

В.М.Шуршалов. Основания действительности международных договоров. М., 1957.

И.И.Лукашук. Структура и форма международных договоров. Саратов, 1960.

А.Н.Талалаев. Право международных договоров: общие вопросы. М., 1980.

А.Н.Талалаев. Право международных договоров: действие и применение договоров. М., 1985.

А.Н.Талалаев. Право международных договоров: договоры с участием международных организаций.— М., 1989.

О.Г.Зайцева. Международные организации: принятие решений. М., 1989.

Н.Б. Крылов. Правотворческая деятельность международных организаций. М., 1988.

Г.И. Морозов. Международные организации. Некоторые вопросы теории. 2-е изд.— М., 1974.

Э.С. Кривчикова. Основы теории права международных организаций. М., 1979.

В.Н. Федоров. ООН и проблемы войны и мира. М., 1988.

Е.А. Шибаева. Право международных организаций. М., 1986.

И.П. Блищенко. Дипломатическое право. М., 1990.

Г.В. Бобылев, Н.Г.Зубков. Основы консульской службы. М., 1986.

С.А.Кузнецов. Представители государств в международных организациях. М., 1980.

К.К.Сандровский. Право внешних сношений. Киев, 1986.

Р.А. Мюллерсон. Права человека: идеи, нормы, реальность. М., 1991.

В.А.Карташкин. Международная защита прав человека. М., 1976.

М.Л.Энтин. Международные гарантии прав человека. Практика Совета Европы. М., 1992.

Ж. Амарсанаа. Хүний эрхийн нэр томъёоны товч тайлбар толь. УБ., 1996 он.

И.Н.Арцибасов, С.А.Егоров Вооруженный конфликт: право, политика, дипломатия. М., 1989.

А.И.Полторак, Л.И.Савинский. Вооруженные конфликты и международное право. М., 1971.

В.В.Фуркало. Международная защита гражданского населения в условиях вооруженных конфликтов. Киев. 1986.

Л.Н Галенская. Международная борьба с преступностью.— М., 1972.

Л.Н.Галенская. Правовые проблемы сотрудничества государств в борьбе с преступностью.— Л., 1978.

И.И.Карпец. Преступления международного характера.— М., 1979.

И.И.Карпец. Международная преступность.— М., 1988.

Е.Г.Ляхов. Терроризм и межгосударственные отношения.— М., 1991.

Ю.А.Решетов. Борьба с международными преступлениями.— М., 1983.

К.С.Родионов. Интерпол: вчера, сегодня, завтра.— М., 1990.

А.Н.Верещагин. Международное воздушное право. М., 1966.

Актуальные вопросы международного воздушного права. М., 1973.

Международное воздушное право. М., 1980.Кн. 1; М., 1981. Кн. 2.

Ю.Н. Малеев. Международное воздушное право. М., 1986.

В. Д. Бордунов. Правовой механизм деятельности международных авиационных организаций. М., 1989.

Международное космическое право/Под ред. А. С. Пирадова. М., 1985.

Ю.М.Колосов, С.Г.Сташевский. Борьба за мирный космос. Правовые вопросы. М., 1984.

А.С.Тимошенко. Формирование и развитие международного права окружающей среды. М., 1986.

О.С.Колбасов. Международно-правовая охрана окружающей среды. М., 1982.

В.А.Чичварин. Охрана окружающей среды и международные отношения.— М., 1970.

В.В. Голицын. Антарктика — тенденции и перспективы развития.— М., 1989.

Международны уголовны суд. Хрестоматия. Бонн, 2004.

С.В.Молодцов. Международное морское право.—М., 1987.

И.И.Яковлев. Международный орган по морскомудну.— М., 1986.

Weigel B. Van. A United Theory of Global Deverlopment. N.Y., 1989.

Өгүүлэл

З.Энхтайван. “Олон улсын эрх зүйн түүхэн үечлэлийн асуудал”, Олон улсын харилцаа. 2002 он, ¹1,184(5)

Ж.Амарсанаа. “Олон улсын эрхийн шинэ маягийн харилцааны зарим онцлог”. Философи эрхийн судлал, 1982 он

О.Пунцагдаш. “Монгол Улсаас гадаадын зарим улстай иргэний харьяалалын асуудлаар байгуулсан гэрээ хэлэлцээр”. Эрх зүй. 2003 он. ¹10-11.

О.Пунцагдаш. “Цагаачдын эрх зүйн байдал”. Монголын төр, эрх зүй. 2002’4.

Л.Түвшинцэнгэл. “Дүрвэгчийн асуудал Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд холбогдох нь”. Олон улсын харилцаа.2002 он,¹1,184(5).

Б.Алтангэрэл. “The Vienna Convention on the Law of Treaties and interpretation of Treaties”. Эрх зүй. 2003 он. №8-9.

Л.Батжав. “Олон улсын гэрээ хэлэлцээр дэх хээл хахуулийн гэмт хэрэг”. Гэмт явдалтай тэмцэх асуудал. 2003 он. ¹1/3.

С.Должин. “Олон улсын гэрээний тухай Венийн конвенц ба Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хууль”. Хууль дээдлэх ёс. ¹2 (05). УБ. 2004.

Х.Эрдэнэбат. “Монгол Улсын нэгдэн орсон зарим Олон улсын гэрээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь”. Гэмт явдалтай тэмцэх асуудал. 2003 он. ¹4.

С.Болд. “НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах байгууллагууд” Шинэ толь. 1996 он. ¹3.

А.Төмөр. “Консулын хийх нотариатын үйлдэл”. Хууль дээдлэх ёс. ¹1 (04).УБ. 2004.

Г.Нямдоо. “НҮБ-ын ЕА-ийн XXVII чуулганаар Олон улсын эрх зүйн зарим асуудлыг хэлэлцсэн нь”. Ардын төр. 1973 он. ¹3.

Ц.Бүжинлхам. НҮБ-ын “насанд хүрээгүй хүмүүсийн талаарх байцаан шийтгэх ажмллагаа явуулах наад захын жишиг дүрмийг хэрэглэх асуудалд”. Монголын төр, эрх зүй. 1998’2.

Ж.Амарсанаа. “Хүний эрх: хөгжлийн түүхэн тойм”. Монголын төр, эрх зүй. 2001’1.

С.Төмөр. “Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчны шинэчлэл ба үндэсний болон Олон улсын хууль тогтоомж”. Хүний эрх. 2002.2.

С.Цэрэндорж. “Хүний эрхийн олон улсын гэрээ ба дотоодын хуулийн шинэчлэл”. Хүний эрх. 2002.2.

Н.Цогт. Хүний эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизм”. Хүний эрх. 2003.2

М.Болормаа. “Хүний эрхийн асуудлыг НҮБ хэрхэн хэлэлцдэг вэ? Шинэ толь. 1998 он. ¹4.

Д.Ламжав. “Хүний эрхийн олон улсын Билль ба түүнийг баталсан түүхээс”. Шинэ толь. 1998 он. ¹4.

С.Болд. “НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах байгууллагууд” Шинэ толь. 1996 он. ¹3.

М.Уянга, В.Оюумаа. “Олон улсын эрх зүй дэх Хүний эрх ба Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй”. Эрх зүй. 2003 он. ¹10-11.

Ж.Амарсанаа. “Авилгалын эсрэг НҮБ-ын конвенц ба Монгол Улсын үндэсний хууль тогтоомж: уялдуулах арга зам”. Хууль дээдлэх ёс. ¹ 3. (10). УБ. 2005.

С.Нарангэрэл. “Монгол Улсад терроризмтэй тэмцэх, сэргийлэх асуудалд”. Legis. 1 сар. 2003.¹1(2).

Г.Нямдоо. “Түрэмгийллийг тодорхойлох нь” Ардын төр. 1975 он. ¹2.

Х.Дамдин. “Орчин үеийн олон улсын хамгийн хүнд гэмт хэрэг”. Ардын төр. 1968 он. ¹2.

М.Мөнхбат. “Терроризмын мөн чанар юу вэ? Legis.1 сар. 2003.¹1(2).

М.Мөнхбат. “Олон улсын эрүүгийн шүүх”. Монголын төр, эрх зүй. 2002’4.

Б.Алтантуяа. “Олон улсын эрх зүй дэх эрүү шүүлтийн тухай ойлголт”. Legis. 7 сар. 2003.¹3(4).

Д.Уламбаяр. “Мөнгө угаах гэмт хэргийн илрэл, түүнтэй хийх тэмцлийг боловсронгуй болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чухал чиглэл мөн”. Стратеги судлал. 1/2005 он.

В.Оюумаа. “Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийн эрх зүйн ач холбогдол”. Эрх зүй. 2000 он. №8-9.

Л.Батжав. “Олон улсын бизнесийн үйл ажиллагаанд гадаадын төрийн албан тушаалтныг хахуульдах явдалтай тэмцэх тухай конвенцид МУ нэгдэн орох шаардлага, ач холбогдол”. Гэмт явдалтай тэмцэх асуудал. 2002 он. ¹2.

Б.Буян-Амгалан. “Олон улсын эрүүдэн шүүхтэй тэмцэх ажиллагаа ба Монгол улсын өнөөгийн эрүү шүүлтийн зарим асуудал”. Гэмт явдалтай тэмцэх асуудал. 2004 он. ¹4.

Д.Зүмбэрэллхам. “Терроризмтэй тэмцэх тухай Олон улсын конвенцууд, тэдгээрт нийцүүлэх үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь” Гэмт явдалтай тэмцэх асуудал. 2004 он. ¹4.

Ц.Өнөрцэцэг. “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд Олон улсын хэмжээд тулгамдаж буй асуудалд”. Гэмт явдалтай тэмцэх асуудал. 2005 он.¹4.

Ж.Энхсайхан. “Олон улсын эрүүгийн эрх зүйн хөгжил, хандлага, Монгол улсын оролцоо”. Хууль дээдлэх ёс. ¹1 (04).УБ. 2004.

М.Сэржмядаг. “Олон улсын татварын зарим асуудал”. Монголын төр, эрх зүй. 2001’4.

Б. Отгонбаяр. “Дэлхийн худалдааны байгууллагын гол хэлэлцээрийн тухай”. Хууль дээдлэх ёс, ¹1. УБ. 2003.

М.Энх-Амгалан “Чөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалтын зарим асуудал”. Хууль дээдлэх ёс. ¹ 2. УБ. 2003.

Ж.Амарсанаа. “Олон улсын ба үндэсний эрх зүйг уялдуулах арга зам”. Эрх зүй. 2000 он. №2-3.

А.Төмөр. “ОУНЭЗ болон ОУХЭЗ-н харилцан хамаарал”. Хууль дээдлэх ёс. ¹ 3. УБ. 2003 он.

Д.Баярсайхан. “Үндсэн хуулийн эрх зүй ба Олон улсын нийтийн эрх зүйн хоорондын уялдаа, харьцааны тухай”. Эрх зүй. 2000 он. №2-3.

Ц.Сарантуяа. “Үндэсний эрх зүй ба Олон улсын түгээмэл эрх зүйн зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замын тухайд”. Шинэ толь.1996 он. ¹3.

С.В.Черниченко. Права человека и гуманитарная проблематика в современной дипломатии // Московский журнал международного права. 1992. № 3.

Бусад

Ж. Амарсанаа. Англи-орос-герман-монгол олон улсын эрх зүйн толь. УБ., 2004

Ж. Амарсанаа. Хүний эрхийн нэр томъёоны товч тайлбар толь. УБ., 1996 он.

Т.Мэндсайхан, В. Оюумаа. Олон улсын эрх зүй /гарын авлага/. УБ., 2003.

Олон улсын нийтийн эрх зүй (бодлогын хураамж). Ред: Академич Ж.Амарсанаа, УБ., 2004.

Словарь международного космического права. М., 1992.

Словарь международного морского права. М., 1985.

олон улсын эрх зүйн лекцүүд

2011 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Анхмаа

ЛЕКЦИЙН СЭДЭВ 1: ОЛОН УЛСЫН НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ОЙЛГОЛТ, МӨН ЧАНАР

2 Цаг

1.1 Олон улсын нийтийн эрх зүйн ойлголт, мөн чанар

1.2 Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээ

1.3 Олон улсын эрх зүй ба үндсэний эрх зүйн уялдаа холбоо

1.1 Олон улсын нийтийн эрх зүйн ойлголт, мөн чанар

Олон улсын харилцаанд оролцогчдын хоорондын харилцааг зохицуулдаг хууль зүйн зарчим, хэм хэмжээний тогтолцоог олон улсын эрх зүй гэнэ.

Олон улсын нийтийн эрх зүй нь субъект, зохицуулах буй харилцаа, эрх зүйн хэм хэмжээг тогтоох, хэрэгжүүлэх зэргээрээ дотоодын эрх зүйгээс ялгаатай. Дотоодын эрх зүйн харилцааны субъект нь хувь хүн, хуулийн этгээд, төр байдаг бол нийтийн эрх зүйн харилцааны субъект нь бүрэн эрхт улс гүрэн, олон улсын байгууллага, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа үндэстэн ард түмэн, мөн Ватикан зэрэг улс хэлбэрийн тогтоц хамаарна. Мөн онцгой тохиолдолд хувь хүн, хуулийн этгээд субъект болж болно. Дотоодын эрх зүй нь тухайн улсын дотоодын нийгмийн харилцааг зохицуулдаг бол олон улсын эрх зүй нь олон улсын харилцааг зохицуулна. Олон улсын эрх зүйн хэм хэмжээг улс гүрнүүд хоорондоо зөвшилцөн тогтоож хэрэгжүүлдэг бол дотоодын эрх зүйн хэм хэмжээг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах байгууллага нь тогтоож тухайн улс гүрэндээ хэрэгжинэ.

Олон улсын эрх зүйн хэм хэмжээг улс гүрнүүд

I. Тохиролцож тогтоосон хэм хэмжээг улс гүрэн сайн дураар биелүүлэх үүрэг хүлээдэг. Улс гүрэн нь өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ шударгаар дагаж биелүүлнэ. Гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэх нь улс гүрэн итгэл найдвартай түнш болно.

II. Олон улсын зарчим, хэм хэмжээг зөрчихөөс сэргийлэх, тийм оролдлогыг таслан зогсоохын тулд онцгой тохиолдолд албадлага хэрэглэнэ. Олон улсын зарим гэрээ хэлэлцээрт түүнийг зөрчсөний төлөө хариуцлага хүлээлгэх талаар тусгайлан заасан байна.

III. Олон улсын эрх зүйн биелэлтийг хангах зорилгоор олон улсын хяналт шалгалтыг хэрэглэдэг. Энэхүү арга нь мэдээ, илтгэл авахаас гадна зарим гэрээний биелэлтийг хянах хангахын тулд газар дээр нь биечлэн шалгалт явуулах зэрэг олон хэлбэрээр хэрэгжүүлж байна.

IV. Олон улсын харилцаанд хүч үл хэрэглэх зэрэг үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэхэд улс гүрний хоорондох маргааныг эв зүйгээр зохицуулах арга чухал үүрэг гүйцэтгэдэг.

Олон улсын нийтийн эрх зүйн үүрэг нь:

Ш Олон улсын харилцааны тодорхой асуудлаар эрх зүйн субъектүүдийн эдлэх эрх, хүлээх үүргийг тогтоож зохьцуулах

Ш Улс гүрэн тус бүрийн мөн олон улсын хэмтын нийгэмлэгийн нийтлэг эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болно.

Олон улсын нийтийн эрх зүйн орчинд үзүүлэх нөлөөллийн үндсэн чиглэлийг чиг үүрэгт ойлгоно. Үүнд:

Ш Нийтийн

Ш Хууль зүйн

Ш Харилцан үйлчлэх

Ш Төлөвлөх

Ш Мэдээллийн зэрэг орно.

Олон улсын түрэмгийллийг чандлан хориглож улс гүрний тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжин бататгана. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь орчин үеийн олон улсын эрх зүйн зорилго, зарчим нь болж байна.

1.2 Олон улсын эрх зүйн хэм хэмжээ

Хууль зүйн хувьд заавал биелэгдэх хүчинтэй байх нь аливаа эрх зүйн хэм хэмжээний гол шинж чанар юм. Энэхүү заавал биелэгдэх шинж нь олон улсын нийтийн эрх зүйнд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд субъектүүд хариуцлага хүлээнэ. Энэ бүгдээс үндэслэн хууль зүйн хүчин чадлынх нь хувьд заавал биелүүлбэл зохих шинж чанарыг нь олон улсын эрх зүйн субъектүүд хүлээн зөвшөөрсөн ёс журмыг олон улсын эрх зүйн хэм хэмжээ хэмээн тодорхойлж болно.

Олон улсын субъектүүдийн эрх үүрэг нь түүний хэм хэмжээний агуулгыг тодорхойлно. Өөрөөр хэлбэл олон улсын эрх зүйн субъектүүд бие биетэйгээ харилцахдаа олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр тогтоогдсон эрх эдэлж үүрэг хүлээнэ.

Олон улсын эрх зүйн хэм хэмжээг нэг улс дангаараа бий болгож чадахгүй бөгөөд улс гүрнүүд субъект болохынхоо хувьд хүсэл зоригоо зохицуулах явцад хэм хэмжээ бүрэлдэж олон улсын гэрээ болон заншилд илэрлээ олдог. Олон улсын эрх зүйн хэм хэмжээг диспозитив болон императив гэж ангилдаг.

Олон улсын эрх зүйд диспозитив хэм хэмжээ гэдэг нь холбогдох улсууд олон улсын эрх зүйн бүх хэм хэмжээг заавал биелүүлэх шаардлагатай боловч өөр хоорондоо олон улсын эрх зүйд зааснаас өөр хэм хэмжээ тогтоон мөрдөж болно. Гэвч энэ нь бусад улс гүрний хууль ёсны эрх ашиг сонирхолд хор хохирол учруулахгүй байх шаардлагатай.

Харин императив хэм хэмжээний хувьд олон улсын эрх зүйн бүх субъектүүд заавал дагаж мөрдөх шинжтэй байна. Үүнд олон улсын эрх зүйн үндсэн зарчмууд багтана. Мөн түүнчлэн колоничлол, арьс өнгөөр ялгаварлах үзэл, апартеидыг хориглох, хүрээлэн орчныг хамгаалах зэрэг зарчим, хэм хэмжээг ойлгоно. Гэвч одоогоор олон улсын эрх зүйд диспозитив болон императив хэм хэмжээг тодорхой ангилан заагаагүй болно.

1.3 Олон улсын эрх зүй ба үндэсний эрх зүйн уялдаа

ОУЭЗ-н болон үндэсний эрх зүйн систем нь харилцан адилгүй боловч нягт уяалдаа холбоотой. Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөөний талаарх хзм хэмжээ нь хүний эрхийн талаархи олон улсын баримт бичгийн заалтуудад үндэслэгдсэн байдаг. олон улсын эрх зүйн нэг онцлог нь эрх зүйн тухай тогтолцоон дахь субъектүүдийн эрх үүргийг тодорхойлдог. өөрөөр хэлбэл олон улсын эрх зүйн хэм хэмжээ нь улс орнуудын эрх хэмжээг тодорхойлдог бөгөөд тухайн улсын төрийн байгууллагууд, хувь хүн болон хуулийн этгээд олон улсын эрх зүйн хэм хэмжээг шууд дагаж мөрддөггүй. Нөгөөтэйгүүр улс орнууд олон улсын эрх зүйн дагуу үүрэг хүлээхийн сацуу түүнийг үндэсний хэмжээнд буюу дотооддоо мөрдөх, нутаг дэвсгэрийнхээ хүрээнд биелэлтийг нь хангах үүрэггэй. Үүнийг олон улсын эрх зүйн хэмжээний хэрэгжилт буюу имплементаци гэнэ.

ОУЭЗ-н хэм хэмжээг бүрдүүлэх явцад улс гүрэн өөрийн дотоодын хууль зүйн зарчим, хэм хэмжээг удирдлага болгодог. Өөрийн үндсэн хуулиар батлагдсан нийгэм, улс төрийн тогтолцоонд харш хэм хэмжзэ буй болгохгүйг чармайдаг. Нөгөө талаас олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд улс бүр үндэсний хууль тогтоомжоо түүнтэй нийцүүлэх арга хэмжээ авдаг. Ингэхдээ дотоодын хууль тогтоомжид шинээр хэм хэмжээ нэмж оруулах, эсвэл хуучин хэм хзмжээг өөрчилж болно. Тухайлбал Монгол улсын Олон Улсын Гэрээний тухай хуулийн 7-р бүлэгт заасан байна. Мөн зарим улс оронд ОУЭЗ-н хэм хэмжээг дотоодын хуулийн адил хүчинтэй гэж үзэх явдал ч байдаг. Жишээ нь : ОХУ, АНУ зэрэг улсууд үндсэн хуульд ОУЭЗ-г өөрийн дотоодын хууль зүйн бүрэлдэхүүн хэсэг хэмээн зарлажээ. ОХУ-ын Үндсэн Хуулийн 15-р зүйлд : "ОУЭЗ-г нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болон Оросын Холбооны Улсын олон улсын гэрээ бол түүний эрх зүйн системийн бүрэлдэхүүн хэсэг мөн" , АНУ-ын Үндэн хуулийн 6-р зүйлд : 'Америкийн Нэгдсэн Улсын байгуулсан буюу байгуулах гэрээ улс орны дээд хууль мөн" гэжээ. Харин Монгол Улсын Үндсэн Хуульд арай өөрөөр заасан ба Үндсэн Хуулийн 10-р зүйлийн 3-т : "Монгол Улс олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тоггоомжийн адил үйлчилнэ" гэжээ. Энэ нь Монгол улсын шүүн таслах ажиллагаандаа баримт бичиг болгон ашиглаж болно гэсэн үг юм.


Эрх зүйн хоёр тогтолцооны хувьд хоорондын харьцааны хувьд ОУЭЗ, улс гүрний дотоодын хууль зүйгээс давамгайлах хандлагатай. Энэ нь Олон Улсын Гэрээний Эрхийн тухай /1969 / Вений Конвенцад тод илрэлээ олсон байна. Конвенцын 27-р зүйлд зааснаар гэрээнд оролцогч улс гүрэн гэрээ биелүүлээгүй явдлаа дотоодын хууль зүйн заалтаар зөвтгөж үл болно" гэжээ. Энхүү зарчим ёсоор улс гүрний дотоодын хууль зүй нь ОУЭЗ-тэй нийцсэн байх ёстой. Эдгээрийн хооронд зөрөө гарвал ОУЭЗ-г баримтална. Үүнтэй холбогдуулан дурдхад Монгол Улсын Үндсэн хуулийн 10- зүйлийн 4-т " Монгол Улс Үндсэн Хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй" гэсэн заалт нь Монгол Улс хууль тогтоомжоо ОУЭЗ-гээс дээгүүр тавьсан ойлголт нь дотоодын хууль тогтоомж болон олон улсын гэрээний хооронд зөрчилдөөн үүсвэл гэрээг дагаж мөрдөнө гэсэн Монгол Улсын Олон Улсын Гэрээний тухай хуулийн 2-р зүйлийн 2-дахь заалттай зөрчилдөж байна. Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх арга зам нь :

Олон улсын гэрээнд нэгдэж орсноор түүнийг шууд дагаж мөрдех

Олон улсын гэрээнд нэгдэж орсноор түүний заалтуудыг дотоодынхоо хууль тогтоомжид тусгах
явдал юм.

Олон улсын эрх зүй болон дотоодын хууль тоггоомжийн талаар хоёр онол байдаг. Үүнд :

· Монист онол

дотоодын хууль тогтоомж болон олон улсын эрх зүй нь нэгдмэл шинжтэй

· Дуалист онол

Дотоодын хууль тогтоомж болон олон улсын эрх зүй нь бие даасан шинжтэй бөгөөд тус тусдаа хөгжинө.